Б.Мөнхсоёл: Ажлын байранд цэцэрлэг байгуулах нь бидний амьдралд хамгийн ойр
2024.11.21

Б.Мөнхсоёл: Ажлын байранд цэцэрлэг байгуулах нь бидний амьдралд хамгийн ойр

Дэлхийн Хүүхдийн өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 20-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. 

Энэхүү өдрийн хүрээнд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, НҮБ-ийн Хүүхдийн Сантай хамтран “Нийгмийн бодлого, хамгаалал - Хүүхэд” сэдвээр зөвлөлдөх уулзалт зохион байгуулжээ. 

Тус уулзалтад НББХ-ны дарга Л.Энхнасан болон байнгын хорооны гишүүд, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Боловсрол, шинжлэх ухааны яамны ТНБД Х.Батжаргал, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин захирал Эваристе Куасси болон “Save the children сангийн Монгол дахь салбарын захирал Баян-Алтай  тэргүүтэй төлөөлөл оролцож, санал зөвлөмжөө хүргэв. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.МөнхсоёлUNICEF Mongolia -ийн Нийгмийн бодлогын Бүсийн зөвлөх Андреа Росси цаашдын боловсруулах бодлого, төлөвлөгөөнд өндөр ач холбогдолтой танилцуулга хийж, бидний бодох ёстой зөвлөмжүүдийг өглөө. 

Жишээлбэл, бидний амьдрал нийцэх маш ойрын санаа бол ажлын байран дахь цэцэрлэг байгуулах явдал. Монгол насжилт өндөрсөж буй нийгэм рүү явж байна. Тиймээс өнөөдөр хүүхдүүддээ хөрөнгө оруулцгаая” хэмээн байр сууриа илэрхийлэв.