С.Ганбаатар гишүүн хүүхдүүдэд санаа тавив
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдөр “100 хувь цэцэрлэгт” уулзалт зохион байгууллаа. Тэрбээр Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын талаарх маргаантай асуудлыг түр хойш тавьж цэцэрлэгийн хүүхдүүдэд анхаарал хандуулж явна.
Улсын хэмжээнд 28 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа үзд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ нарын санаачилсан Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд иргэд ам сайтай байгаа.
Хүүхэд харах үйлчилгээг хуульчлан баталснаар сургуулийн өмнөх насны хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломжтой байгаа учраас энэ бол яах аргагүй цагаа олсон ажил юм.