Төсөв тасарснаар 800-гаад тэрбумын ажлыг зогсоох болж байна
“Discover Mongolia” уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт ирэх сарын 5, 6-нд Улаанбаатар хотноо 11 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Өмнөх жилүүдэд 50 гаруй орны мянга гаруй хөрөнгө оруулагч оролцдог байсан энэхүү чуулга уулзалтад энэ удаа арав гаруй орны 500-600 төлөөлөгч хүрэлцэн ирэх аж. Чуулга уулзалтыг Монголын уул уурхайн үндэсний ассоциац, “Прайм Инфо компани”, “Монголиа Экономи” сэтгүүл хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийт таван сэдвийн хүрээнд хуралдаан явуулж хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.
Уул уурхайн салбар хүнд байдалтай, хууль эрхзүйн орчин тогтворгүй байгаатай холбоотойгоор энэ жилийн хувьд оролцогчдын тоо харьцангуй цөөн, анх удаа ерөнхий ивээн тэтгэгчгүйгээр болж байгааг зохион байгуулагчдын зүгээс хэлж байгаа юм. Тиймээс зөвхөн уул уурхай төдийгүй, Монгол Улсын эдийн засагт үүссэн өнөөгийн нөхцөл байдал, хууль эрхзүйн орчны талаар олон нийтэд зөв, бодитой мэдээлэл, ойлголт өгөх шаардлагатай байна гэж үзсэний үндсэн дээр “Discover Mongolia” чуулга уулзалтын зохион байгуулагчдын зүгээс манай сонинтой хамтран редакцын уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, УИХ-ын гишүүн Д.Зоригт, Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Отгочулуу, Монголын уул уурхайн үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал Н.Алгаа, “Соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав нар оролцож, эдийн засгийн өнөөгийн байдал цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар дэлгэрэнгүй ярилцсан юм. Үүнээс Монголын уул уурхайн үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал Н.Алгаагийн ярилцлагыг хүргэе.
УУЛ УУРХАЙН САЛБАРТ ТАТВАРЫН БОДЛОГО ҮНЭХЭЭР АЛДАГДСАН
-Манай улсын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай. Одоогоор энэ салбарын бодит нөхцөл байдал ямар байна вэ?
-Уул уурхайн бизнес өөрөө мөчлөгийн чанартай байдаг учраас урьдчилж мэдэхэд хүндрэлтэй. Гэхдээ 10-15 жилд өгсч уруудаж байдаг учраас хамгийн эрсдэлтэй бизнест тооцогддог. Энэ утгаар нь харахад манай уул уурхайн салбарт тодорхой, цэгцтэй мөчлөгтөө таарсан бодлого явуулах хэрэгтэй байдаг. Тухайлбал, төсвийн орлого дээр тогтворжуулалтын санг бий болгож, бизнесийг дэмжсэн татварын бодлого барих нь чухал байна. Гэтэл энэ салбарт татварын бодлого үнэхээр алдагсан. Нүүрсний үнэ уруудаж энэ үед хамгийн их зардал гаргадаг ус, шатахуун, цахилгаан дээр бусад салбараас илүү өндөр татвар ногдуулдаг.
Зэсийн хувьд “Эрдэнэт” ажилладгаараа ажиллаж үнэ ч гайгүй байгаа бөгөөд Оюутолгой нэмэгдэж оны эцэс гэхэд нүүрсний экспортыг нөхөж магадгүй харагдаж байна.
Дээр нь Засгийн газраас зах зээлийн эдийн засагт байж боломгүй экспортын үнийг ялангуяа худалдааны гэрээгээр үнэ нь бүрэлддэг Номхон далай, Атлантын далай зэрэг гол нийлүүлэгч худалдан авагч хоёр хүлээж авдаг боомтууд дээр зарлагддаг үнийг жишиг болгож түүнээс нь татвар авдаг. Энэ нь бодит худалдааны үнээс өндөр татвар авч үйл ажиллагаанд нь улам хүндрэл учруулдаг. Төмөр, нүүрс, жоншны салбар ийм байдалд ажиллаж байна. Зэсийн хувьд “Эрдэнэт” ажилладгаараа ажиллаж үнэ ч гайгүй байгаа бөгөөд Оюутолгой нэмэгдэж оны эцэс гэхэд нүүрсний экспортыг нөхөж магадгүй харагдаж байна. Гэхдээ энэ салбарыг нэлээд хүндэрсэн үед нь арга хэмжээ авч ажиллана гэж байгаа нь өөрөө оройтсон үйл ажиллагаа боллоо. Хүндрэл гарахыг 2-3 жилийн өмнөөс мэдэж байсан.
Энэ байдалд бэлэн байх шаардлагатай салбар шүү дээ. Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн томоохон компаниудын олонх нь үйл ажиллагаагаа зогсоосон. Ер нь уул уурхайн салбарын хайгуулын үйл ажиллагааг зогсоосон нь энэ салбарыг эргээд хүнд байдал оруулж байгаа юм. Хамгийн идэвхтэй ажил нь хайгуул байсан шүү дээ. Хайгуулын үйл ажиллагаа зогсоосны хажуугаар Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг нь хайгуулын ажлыг хүлээлтэд оруулж, бүр сүүлдээ хайгуул гэж зүйл байхгүй боллоо. Уул уурхайн салбар өөрөө хөдөлмөрийн хүртээмж өндөртэй учраас эргээд ажиллах хүчинд нөлөөлж, дээр нь түүнийг дагасан хөрөнгө оруулалт багаслаа. Үүний хамгийн муу дохио нь хөрөнгө оруулалт саарч, зогсч байгаа нь уул уурхайн салбарыг хүнд байдалд оруулж байна даа. Энэ нь эргээд нийт эдийн засагт хүчтэй нөлөө үзүүллээ шүү дээ.
Дээр нь иргэдийн хөдөлгөөн нэг компани, төслийн эрх ашгийн төлөө явж, “шоу” хийдэг жишээ ч иргэдийн сэтгэхүйд нөлөөлсөн.
Уул уурхайн салбарт орон нутгийн Засаг захиргаа, иргэдийн оролцоо, байгаль орчны асуудал орхигдсон хоёр зүйл нь. Эрэл, хайгуул, олборлолтын ажил хийхээр компаниуд хөдөө нутагт очиход, нутгийн иргэд нийтийн хурлаа хийж, эсэргүүцдэг, байгаль орчныхон жагсдаг. Үүнийг төрийн зохицуулалтаар буюу итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллагуудтай хамтарч шийдэх боломж байгаа. Ингэвэл Засгийн газар хүнд суртлаасаа холдож, иргэний нийгмийн байгууллагуудаараа дамжуулж хянадаг системтэй болох гарц гарч ирнэ. Хууль эрхзүйн орчинг муутгаж, уул уурхайг иргэд үзэн яддаг болоход хэвлэлийнхэн та бүхэн их үүрэг гүйцэтгэсэн шүү гэдгийг хэлмээр байна.
Үүнд хэвлэлийнхнээс эхлээд бүгд харицулагатай хандах хэрэгтэй байна. Бизнес болгон муу биш шүү дээ. Улаанбаатар ийм их утаатай байхад бидний эрүүл мэндийн төлөө хөдөлж байгаа хүн алга байна ш дээ. Гэтэл суманд гурван тугал үхэхэд бөөн асуудал үүсгэж байна гэдэг нь нэг захиалга л яваад байгаа байхгүй юу.
ЗӨӨЛӨН БОДЛОГО ЯВУУЛЖ САНХҮҮГИЙН ӨРШӨӨЛ НЭН ДАРУЙ ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
-Бид эдийн засагт таагүй нөхцөл байдал үүссэн шалтгаан, хүчин зүйлийн талаар нэлээд ярилцлаа. Монголд эдийн засгийн хямралын дохио илрээд байгаа нь мэдрэгдэж эхэлснийг бүгд л онцоллоо. Үүнээс гарах гарцын эхлэлийг УИХ-ын ээлжит бус чуулганаар тавих байх гэж байна. Тэгвэл чуулганаас ямар шийдвэр гарах ёстой вэ гэдэг дээр байр сууриа илэрхийлэхгүй юү. Нэг үгээр хэлбэл ямар гарцууд байж болох вэ?
Ер нь уул уурхайн салбарын хайгуулын үйл ажиллагааг зогсоосон нь энэ салбарыг эргээд хүнд байдал оруулж байгаа юм. Хамгийн идэвхтэй ажил нь хайгуул байсан шүү дээ.
-Яахав, богино болон урт хугацааны гэсэн хоёр асуудал байна л даа. Өөрөөр хэлбэл урт хугацааны бодлогоо өнөөдөр эхэлсэн нь зөв. Хөрөнгө оруулалтын тухай хуулиар эхлэлийг одоо тавьж байгаа нь тогтвортой байдлыг хангах сайн жишиг. Гэтэл цаана нь тэр “Урт нэртэй хууль” байна, Цөмийн энергийн тухай хууль байна. Дээр нь төрөөс баримтлах Эрдэс баялгийн талаар бодлогын баримт бичиг байна. Ашигт малтмалын хуулийн тухайд түрүүнд Лхагважавын хэлдгээр өмнөх гурвын гурван хуультай байж дөрөв дэхийг нь шинээр бичих ямар ч шаардлагагүй. Тийм марзан юм байж болохгүй. Харин өмнөх гурван хуулиас юу нь муу, юу нь сайн байсан юм бэ гэдгийг шүүгээд, эсвэл 2006 оныхоо хуульд нэмэлт өөрчлөлт хийгээд л явах ёстой байсан юм. Тэгвэл хурдан бөгөөд асуудлыг сайн шийднэ.
Харин шинээр хийхээр цаг хугацааны хувьд ч дахиад бөөн асуудал, чирэгдэл болоод байна. Урт хугацааны шийдлийн тухайд Хөрөнгө оруулалтын тухай хуулиас гадна манайх зах зээлийн эдийн засагтай л юм бол бизнесийг захиргааны арга хэрэгслээр удирддагаас зайлсхиймээр байна. Төрийг шууд оролцдог биш зохицуулдаг үүрэг рүү нь чиглүүлмээр байгаа юм. Түүн дотор онцлох нэг зүйл байна. Хувийн өмчийг нийтийн өмчтэй адилтгаж үзнэ гэж Үндсэн хуульд биччихсэн байгаа хэрнээ хувийн өмчийн эрх нь хамгаалагдахгүй байна. Уг нь, дор хаяж шүүхийн шатанд эрх нь хамгаалагддаг байх ёстой. Төрийнх нь хамгаалалттай, хувийнх нь хамгаалалтгүй байна шүү дээ.
-Одоо эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлаас хэрхэн гарах гарцын талаар дэд сайдаас хариултаа авъя. Зөв зам дээр л гарч зогсох талаар яриад байна шүү дээ?
-Ер нь хувийн хэвшлийнхэн төрөөс гуравхан зүйл хүлээдэг юм шүү дээ. Нэгдүгээрт нь, эрхзүйн орчин тогтвортой, тэгш үйлчлэх. Хоёрдугаарт нь, татвар төлөгчид төлж болох хэмжээний төрд ашигтай, зохистой, тогтвортой татвар. Тэгээд манайхтай өрсөлдөж байгаа улстай ойролцоо. Гуравдугаарт нь, бизнест хохиролтой, бизнесийг удаадаггүй хэмжээний бага хүнд сурталтай болоосой гэж ийм л гурван зүйл хүсдэг.