Улсын ургацын комиссын хурал боллоо.
2013.08.29

Ургац хураалт 10 дугаар сарын 25-нд дуусна

Улсын ургацын комисс хуралдлаа. Хурлаар холбогдох албаныхан ургац хураалтын ажлын явцын талаар мэдээлэл өгөв.

Наймдугаар сарын 22-ны өдрийн урьдчилсан байдлаар энэ жил монгол улс үр тариа, төмснийхөө хэрэглээг 100 хувь, хүнсний ногооныхоо хэрэглээг 55 хувиар хангах төлөвтэй байна.

ҮХАА-н сайд Х.Баттулга:

Жил бүр ургац хураалтын комисс хуралддаг учраас яамдууд ажил үүргээ тодорхой мэдэж байгаа. Гэхдээ бид сүүлийн гурваас дөрвөн жилд тодорхой гурилынхаа түүхий эдийг буюу дотооддоо ургацыг 100 хувь авдаг болсноос илүү хүч чадал, анхаарал хандуулах хэрэгтэй.

Цаашид шинэ ургацын ногооны худалдаа, нийлүүлэлт нэмэгдэнэ.

Манай яамны хувьд ургацын төв штаб байгуулагдаад 24 цаг ажиллана. Орон нутгаас ургацын штабаар дамжуулан тавьсан санал хүсэлтүүдийг хүлээн авч, шийдвэрлэж байгаа.

Зайлшгүй тохиолдолд улсын ургацын комиссын хурлыг зарлан хуралдуулж, мэдээлэл солилцон, яаралтай арга хэмжээ авах ажлууд гарах байх. Энэ ажил дээр улсын гэж байгаа учраас тодорхой үр дүнтэй, шуурхай ажиллана гэдэгт найдаж байна гэлээ.

Өнөөдрийн байдлаар 5400 тонн төмс хүнсний ногоог зах зээлд гарган нийлүүлжээ. Цаашид шинэ ургацын ногооны худалдаа, нийлүүлэлт нэмэгдэнэ. Ирэх сарын 5-наас эхлэн нийслэлд 28 цэгээр шинэ ургацын ногоонууд худалдаалагдахаар болж байна.