Ургац хураалт
2013.08.01

Ургац хураалтын бэлтгэл 80 орчим хувьтай байна

Энэ жил улсын хэмжээнд 313 мянган га-д улаан буудай, 13.8 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 20.7 мянган га-д малын тэжээл, 25 мянган га-д тосны ургамал тариалсан.

ХААЯ-наас гаргасан урьдчилсан тооцоогоор ургац хураалтын үр дvнд улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 70 хувийг хангана гэсэн зорилт тавьж байгаа аж.

Энэ жилийн ургац хураалтад нийт 1100 гаруй үр тариа хураах комбайн, 570 гаруй жатка, 220 гаруй үтрэм, 670 гаруй үтрэмийн техник, 120 гаруй төмсийн ухагч, төмс хураах комбайн ажиллах аж. Одоогийн байдлаар ургац хураалтын үед ажиллах ёстой эдгээр техникийн бэлэн байдал 75 хувь хангагджээ.

Улсын хэмжээнд 173.6 мянган тонн багтаамж бүхий 3600 гаруй зоорь байдаг аж. Үр тариаг хүлээн авах элеватор Тариалан эрхлэлтийг дэмжих санд 110 мянган тонн багтаамжтай элеваторуудтай. Түүнчлэн гурилын үйлдвэрүүдэд 295 мянган тонн байгаагаас гадна аж ахуйн нэгжүүдэд 100 гаруй мянган тонн багтаамжтай элеватор байдаг аж.

Эдгээр элевадоруудад ариутгал хийгдээд бэлтгэл үндсэндээ хангагдаж, үр тариаг хүлээж авахад бэлэн болсон аж.