Л.Энх-Амгалан гишүүний шинэ бизнес санаа
Эрхэм гишүүн саяхнаас Монголд орон зай нь чөлөөтэй байгаа нэгэн бизнесийн санаа олжээ. Түүний энэ санаа ухаалаг гар утас, таблетад зориулсан контент хөгжүүлэлт гэнэ.
Монгол контентийг хэрхэн Samsung, Apple болон бусад ийм зах зээлд гаргаж ирэх вэ. Ямар нэг санаа оноо байна уу
Тэрбээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Android”-ийн “Play store” дээр олигтой монгол аппликэйшн байхгүй юм. Контентийн бизнес хэзээ манайд хөгжих бол. Уг нь орон зай нь бэлэн байна» хэмээн жиргэсэн.
Түүнчлэн зарим нэг жиргээчээс «Монгол контентийг хэрхэн Samsung, Apple болон бусад ийм зах зээлд гаргаж ирэх вэ. Ямар нэг санаа оноо байна уу» хэмээн асуужээ.
Түүний хэлсэнчлэн энэ бол үнэхээр ашигтай бизнес. Одоо хүн бүр л ухаалаг утастай болсон. Түүнийгээ дагаад ч хэрэглээ нь өндөрсөж аль болох монгол аппликэйшн хэрэглэхийг илүүд үзэх болж.
Аргагүй л бизнесмен хүний зан гаргаж шинэ бизнесийн санаа гарган, зах зээлийг нь хүртэл хараад амжжээ. Удахгүй түүнийг энэ салбарт хүч үзвэл гайхаад хэрэггүй бололтой.