Л.Энх-Амгалан гишүүн Ц.Сэдваанчигийг буруутгав
Эрхэм гишүүн Л.Энх-Амгалан цахим хуудсаараа дамжуулан өөрийн сэтгэлийг зовоосон зүйлийг бусадтай хуваалцдаг нэгэн.
Тэрбээр энэ удаа Эрдэнэс Тавантолгойн гүйцэтгэх захирал Ц.Сэдваанчигтай уул уурхайн салбарын өнөөгийн байдлаар жиргэжээ.
Тэдний жиргээ ширүүхэн эхэлсэн бөгөөд эрхэм гишүүн Ц.Сэдваанчигт хандан ““Рио Тинто”-руу таны бичсэн захидал ёстой л дарьтай торхруу гал шидсэн үйлдэл боллоо” хэмээн буруутгасан янзтай хэлэв.
Харин хариуд нь Ц.Сэдваанчиг “Оюу Толгой төсөлд орох мөнгөний үнэрийг авчихаад хушуурч байгаа хэсэг нөхдийг би сайн ойлгож байгаа шүү” гэх зэргээр өөрийгөө өмөөрсөн байх юм.
Тэрбээр зарим нэг зүйлийг судалж үзэх хэрэгтэй байна гэсэн бол Л.Энх-Амгалан гишүүн одоо судлах биш шийдэх хэрэгтэй байна. Таны энэ үйлдэл маш буруу хэмээн эрс шийдэмгий хэлээд авна лээ.