УИХ-ын гишүүн, БОХХАА-ын Байнгын Хорооны Дарга Г.Баярсайхан
2013.08.05
Г.Баярсайхан Хөвсгөл далайд сэлэхээр шийджээ
УИХ-ын гишүүн, Байгаль орчин,хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханыг танхимын гишүүд нь шинэ санаа, шинэлэг зүйлийг алхам тутамдаа хэрэгжүүлж явдаг нэгэн хэмээн дуу нэгтэйгээр тодорхойлох болжээ.
Учир нь эрхэм гишүүн Хөвсгөл аймагт болох гэж буй Байгаль орчныг хамгаалах чуулга уулзалтад оролцох үеэрээ Хөвсгөл далайд сэлнэ гэж олон хүнийг алмайруулсан байна.
Харин түүний энэхүү шийдвэрийг зарим нэгэн улстөрч өөнтөглөж «Шинэ санаа, шинэлэг зүйлийг сэддэг гэхээр улам их онгирох юм. Хамгийн гол нь Г.Баярсайхан сэлж чадах болов уу. Ямартай ч усанд сэлдэг хантаазаа ойр авч яваарай гэж захья даа» гэж хэлсэн гэнэ.
Үүний хариуд Г.Баярсайхан «Надад санаа зоволтгүй. Сэлэх бэлтгэлээ эртнээс хийсэн» гэсэн хариултыг өгчээ. Түүнчлэн түүнтэй хамт явах УИХ-ын гишүүд ч Хөвсгөл далайд сэлнэ гэдгээ уламжилсан аж.