Завгүй сайд
Гадаад харилцааны сайд Л.Болдыг хамгийн завгүй сайдаар нэрлэхэд буруудахгүй. Монгол Улсын гадаад харилцааны асуудлыг хариуцаж яваа энэ эрхэм бусад сайд нарыг амарч байх хойгуур гадны зочдын хөлд дарагдаж өнжсөн. Амрах ч завгүй ажиллах нь ч түүний үүрэг гэхэд болно.
Зуны улиралд манай орныг зорих гадны зочид, төлөөлөгчдийн цуваа ихэсдэг учир Гадаад харилцааны үе, үеийн сайд нар зундаа амарч чаддаггүй байсаар ирсэн. Л.Болд сайд дээрх жишгийг дагаж энэ зун амралтгүй ажилласан гэсэн.
Хамтарсан Засгийн газрын үед Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан түүнийг тухайн үед мөн л амрах завгүй ажиллаж байсан гэлцдэг юм билээ. Тийм ч учраас шинэчлэлийн Засгийн газрын Гадаад харилцааны сайд хэмээх хамгийн завгүй, хүндхэн албанд түүнийг томилсон биз.
Хүлээсэн үүрэг, оногдсон ажлаа цаг алдалгүй амжуулдаг нь түүний давуу тал болоод имиж.
Түүний ойр тойрныхон нь Л.Болд сайдыг “Хувь хувьсгалын ажлыг алдагдуулалгүй зэрэг амжуулдаг нэгэн” гэлцдэг. Амралтын улирал дуусаж, хүмүүс ажилдаа орж байхад зочдын хөлд дарагдаад байсан Гадаад харилцааны сайдын ажил ид ундрах тийшээ хандаж байна.
Хүлээсэн үүрэг, оногдсон ажлаа цаг алдалгүй амжуулдаг нь түүний давуу тал болохоос гадна имиж нь болоод байгаа юм. Тиймээс түүнийг амрах ч завгүй сайдаар тодруулж байна. Энэхүү имижээ алдахгүй байх эсэхийг цаг хугацаа харуулах биз.