С.Баярцогт: Монгол Үлс
Сангийн сайд С.Баярцогтоос дараах тодруулгыг авлаа.
-Үндсэн хуулийн цэцийн саналын дагуу төсөвт тодотгол хийх үүргийг УИХ-ын дарга Засгийн газарт өгсөн байгаа. Танай яам төсвийн тодотголын төслийг боловсруулж байгаа юу?
-Гишүүдийн гэх тодотголтой 76 тэрбумыг зарцуулаад эхэлчихсэн биз дээ?
-Төсөв баталсан хуулийнхаа дагуу явна. Тэгэхээр үйлчлээд л явж байна.
-Зудад нэрвэгдсэн орон нутгийнханд өвс, тэжээл гээд зарцуулалт нь өөрчлөгдөж байгаа юм биш үү?
-Тийм зүйл байхгүй. Төсвийн хуулийг зөрчиж болохгүй. Хуульд юу гэж заасан тэр дагуу л зарцуулж байгаа.
-"Айвенхоу майнз"-ынхан Оюутолгойн лицензийг "ВНР Billiton "-оос худалдаж авахдаа ордоос олох нийт орлогынхоо хоёр хувийг өгч байхаар тохирсон гэсэн. Хоёр хувийн роилтийг татварын өмнөх ашгаас хуваана гэсэн. Энэ нь Монгол Улсад орж ирэх мөнгөтэй хамаатай юу?
-Тэр хамаагүй. Угаасаа хөрөнгө оруулалтын гэрээнд тийм зүйл байхгүй. Монгол Улсын хуулиар ч зохицуулагдаагүй зүйл. Энгийнээр тайлбарлах юм бол чи хүнээс тохирчихсон. Бас "Би алттай юм худалдаж авлаа. Үнэ хөлсөө чамд өглөө. Алт гарч магадгүй, үгүй ч байж болно. Хэрэв алт гарвал надад тодорхой хувийг нь өгөөрэй" гэсэн ийм л компани хоорондын гэрээ.
-Гэхдээ Оюутолгой ХХК-ийн ерөнхий захирал Кийт Маршал хоёр хувийг татварын өмнөх ашгаас төлнө гээд байгаа шүү дээ. Тийм зүйл байгаа юм уу?
-Оюутолгойн гэрээг байгуулахдаа хийж байсан эдийн засгийн модельд "ВНР Billiton''-д төлөх хоёр хувийн роялти туссан байсан юм биш үү?
-Би л мэдэхгүй юм байна.