Бактери ашиглан хөрсний бохирдлыг бууруулж байсан туршлагыг хэрэглэнэ
“Биотехнологи ашиглан хөрсний бохирдлыг бууруулах, Монгол улсад ашиглах, нутагшуулах
2013.08.22

Бактери ашиглан хөрсний бохирдлыг бууруулж байсан туршлагыг хэрэглэнэ

“Биотехнологи ашиглан хөрсний бохирдлыг бууруулах арга технологийг Монгол улсад ашиглах, нутагшуулах” сэдэвт уулзалт семинар боллоо.

Энэхүү семинарт  Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа,  Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын ХБОБНХ-н дарга Г.Хажидмаа, Профессор Tadayuki Imanaka /“Ritsumeikan” Их сургуулийн Биологийн шинжлэх ухааны салбарын захирал Kyoto Их сургуулийн Хүндэт Профессор/ Kentaro Hayashi /“Ritsumeikan” их сургуулийн итгэмжлэгдсэн Профессор “Ritsumeikan” Ази Номхон далайн Их сургуулийн дэд Ерөнхийлөгч асан, Зүүн хойд Азийн бүсийн судалгааны холбооны тусгай зөвлөх/,Шинжлэх ухааны академи Газарзүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Болормаа, ШУҮ-ийн Монхимо ХХК-ийн захирал М.Ариунаа,Шинжлэх ухааны академи Биологийн хүрээлэн Доктор дэд профессор Д.Цэрэндулам,Шинжлэх ухааны академи Ботаникийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга О.Энхтуяа, Ирвэс интертрейд” ХХК-ийн захирал Л.Төгсжаргал, дүүргүүдийн хөрсний асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа

Тус семинарын зорилгын талаар Эрүүл мэндийн дэд сайд хэлэхдээ, Япон улсын “Ritsumeikan” их сургуулийн Профессор Tadayuki Imanaka-ийн судалгаа хэрэгжүүлсэн төслүүд дээр бактери ашиглан хөрсний бохирдлыг бууруулж байсан арга технологийг Монгол улсад ашиглах, нутагшуулах талаар мэдээлэл солилцох, хамтран ажиллахад оршино хэмээсэн юм.

Мөн Шинжлэх ухааны академи Газарзүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Болормаа “Хөрсний бохирдлын сүүлийн үеийн судалгааны танилцуулга” ШУҮ-ийн Монхимо ХХК-ийн захирал М.Ариунаа “Хөрсийг эрүүлжүүлэхэд дэвшилтэт технологийг ашиглах боломж танилцуулга” Профессор Tadayuki Imanaka /“Ritsumeikan” Их сургуулийн Биологийн шинжлэх ухааны салбарын захирал Kyoto Их сургуулийн Хүндэт Профессор/ “Биотехнологи ашиглан хөрсний бохирдлыг бууруулах арга технологи” гэсэн илтгэлүүдийг тавьж харилцан мэдээлэл солилцож цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.