Далд уурхайг албан ёсоор хаагаагүй байна
Оюутолгойн далд уурхайн ажил зогссонтой холбоотойгоор 1800 орчим ажилтнаа ажлаас нь түр чөлөөлсөн. Компани тэдгээр ажилчдыг гурван өдөр, гурван онгоц тусгайлан гаргаж, Улаанбаатар руу буцааж байна.
Өнөөдрийн байдлаар далд уурхайг хаах ажил 14 хоног үргэлжилнэ гэсэн мэдээлэл байна. Энэхүү байдал удаан үргэлжилж, шийдэлд хүрэхгүй бол уул уурхайн олон компанийн санхүүгийн байдал доройтох нь ээ.
Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа: Тав, зургаан зуун туслан гүйцэтгэгч бий. Гэтэл далд уурхайд явж буй хөрөнгө оруулалт нь далд уурхайн доторх байгууламж, уурхайн ам нэвтэрнэ гэхээр бетон, арматурын төмөр, барилгын ажил гээд олон зүйл хэрэгтэй.
Оюутолгой компанийн 80-90 ажилтан уурхайн үйл ажиллагаатай зэрэгцэн ажилгүй болжээ.
Тэр бүгд зогсохоор мянган хүний ажлын байрнаас гадна тэр төсөлд чиглэсэн, тийшээ ханган нийлүүлэлт хийж байсан монголын бизнесүүд бүгд зогсоно гэв.
Харин далд уурхайн хөрөнгө оруулалт зогсох үеэр Уул уурхайн сайд ийм байр суурийг илэрхийлсэн юм.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Нэгэнт хуулиар заасан төрийн өмчит Оюутолгой компаний хувьд ТУЗ, хувь нийлүүлэгчид нь ярилцан шийдэх заалттай гэлээ.
Далд уурхайн ажилд гэрээгээр оролцсон компаниудын 1700 орчим иргэн ажилгүй болсон. Харин эдгээр ажилчид дотроос Оюутолгой компанийн 80-90 ажилтан уурхайн үйл ажиллагаатай зэрэгцэн ажилгүй болсон байна.