Хотын дарга Сөүл хотын төлөөлөгчидтэй уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ардчилсан намын бүлгийн дарга Ян Жун Юүк болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Солонгос улсын цахим засаглал болон төрийн үйлчилгээ иргэддээ хүрч байгаа туршлагаас суралцах зүйл их байна” гэж хэлсэн юм.
Уулзалтын эхэнд Засаг дарга “18 жилийн турш ах дүүгийн найрамдалт харилцаатай хамтран ажиллаж ирсэн Сөүл хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байна.
Цаашид та бүхэнтэй улам өргөн хүрээнд хамтран ажиллах болно. Мөн Солонгос улсын цахим засаглал болон төрийн үйлчилгээ иргэддээ хүрч байгаа туршлагаас суралцах зүйл их байна” гэж хэлсэн юм. Хариуд нь Сөүл хотын Иргэдийн Хурлын ардчилсан намын бүлгийн дарга Ян Жун Юүк “Та бүхний хийж хэрэгжүүлэхээр зорьж буй ажилд Сөүл хотын Иргэдийн Хурлын зүгээс хамтран ажиллахад таатай байх болно” гэж хэллээ.