Сайд Л.Болд Ан Хун Жүнийг хүлээн авч уулзлаа
Гадаад Харилцааны сайд Л.Болд БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь Гадаад бодлого, Худалдаа, Нэгдлийн байнгын хорооны дарга Ан Хун Жүнийг хүлээн авч уулзлаа.
2013.07.17

Сайд Л.Болд Ан Хун Жүнийг хүлээн авч уулзлаа

Гадаад Харилцааны сайд Л.Болд БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь Гадаад бодлого, Худалдаа, Нэгдлийн байнгын хорооны дарга Ан Хун Жүнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Л.Болд Монгол Улс, БНСУ-ын иж бүрэн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.

Уулзалтаар Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааны цаашдын хөгжил, Монгол Улсын уул уурхай, дэд бүтэц зэрэг бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийх, техник технологи, хүний нөөц, менежментийн чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгааг онцлон тэмдэглэлээ.

Уулзалтаар Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгааг онцлон тэмдэглэлээ.

Мөн хоёр орны иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх, манай улсын хууль бусаар БНСУ-д нэвтэрсэн хүмүүсийг дахин нэвтрүүлэх асуудлыг нааштайгаар шийдэх талаар,  гадаад оронд оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах тухай дурдсан юм.

Мөн Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхэд Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах явдал чухал гэдгийг дурдаад бүс нутгийн асуудлаар санал, мэдээлэл солилцлоо.

Сайд Л.Болд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрх зүйн үндэс суурийг бэхжүүлэхэд парламент хоорондын харилцаа чухал ач холбогдолтойг онцлон Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалттай хамтран 2013 оны 9 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын стратегийн яриа хэлэлцээ” уулзалт зохион байгуулагдах тухай дуулгасан юм.