Францын тал манай улсын хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах хүсэлтэй
УИХ-ын гишүүн Л.Болд Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын гишүүн Гийом Гаро
2013.07.15

Францын тал манай улсын хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах хүсэлтэй

Гадаад Харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, ойн асуудал эрхэлсэн сайд Гийом Гарог 7 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн  тангараг өргөх ёслолд БНФУ-ын Ерөнхийлөгч Франсуа Олланд өөрийн бие төлөөлөгчөөр Засгийн газрын гишүүн илгээсэн нь Монгол Улстай хөгжүүлж байгаа харилцаандаа онцгой ач холбогдол өгч байгаагийн илрэл юм хэмээн сайд Л.Болд онцлон тэмдэглэлээ.

Айлчлалын үеэр

Уулзалтын үеэр Францын тал манай улстай технологи, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрэх сонирхол өндөр байгаагаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн Зүүн хойд азийн бүс нутгийн аюулгүй байдал, Солонгосын хойг дахь энх тайван, тогтвортой байдлыг хангах зорилгоор Улаанбаатарын яриа хэлэлцээг Монгол Улс санаачилж байгааг сайд Л.Болд уулзалтын үеэр Гийом Гарод мэдэгдлээ.