Хятадын коммунист намын төв хорооны гишүүн айлчилна
Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва
2013.07.08

Хятадын коммунист намын төв хорооны гишүүн айлчилна

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын урилгаар БНХАУ-ын Коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төв хорооны зохион байгуулалтын газрын дарга  Жао Лэзигийн манай улсад хийх  албан ёсны айчлалыг 2013 оны долоодугаар сарын 8-наас 11-ний өдрүүдэд  үргэлжлэх юм.  

Тэрээр өнөөдөр 18.00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд буух юм байна. 

Айлчлалын хүрээнд өнөөдөр 19:00 цагт Монгол Улсын Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагватай албан уулзалтыг хийхээр боллоо.

Маргааш 09:00 цагт  БОНХ-ийн сайд, Иргэний Зориг Ногоон намын дарга С.Оюун, УИХ-ын гишүүн, С.Дэмбэрэл нартай уулзаж, 11:00 цагт  Монгол Улсын Ерөнхий сайд,  Ардчилсан Намын дарга Н.Алтанхуягт бараалхах аж.