Л.Болд Лайснар тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
Гадаад харилцааны сайд Л.Болд АОХН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Мариа Лайснар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2013.06.28

Л.Болд Лайснар тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

Гадаад харилцааны сайд Л.Болд гуравдугаар сарын 25-ны өдөр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Мариа Лайснар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, ирэх дөрөвдүгээр сарын 27-29-нд Улаанбаатар хотноо болох  АОХН-ийн Сайд нарын бага хурлын бэлтгэл ажлын явцын талаар санал солилцов.

Сайд Л.Болд Улаанбаатарын Сайд нарын бага хуралд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч бэлтгэж байгааг мэдээлж, хурал болоход нэг сар гаруйхан хугацаа  үлдэж байгаа энэ үед Ерөнхий нарийн бичгийн дарга  ийнхүү ирж ажиллаж байгаа нь цагаа олсон явдал боллоо гэдгийг онцлон тэмдэглэв.

Сайд нарын бага хуралд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч бэлтгэж байгаа.

Хатагтай М.Лайснар “Улаанбаатарын бага хурлын асуудлаар монголын талын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, мэдээлэл сонссоноо ярьж, Бага хурлын хөтөлбөрт туссан арга хэмжээнүүдэд сэтгэл ханамжтайгаа байгаагаа илэрхийлж, хамтран ажиллахад таатай байна” гэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга АОХН-ийн бага хурлын Ерөнхий зохицуулагч Д.Ганболд, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Бадрал, Элчин сайд Х.Бэхбат, Элчин сайд Ж.Энхсайхан нарын албаны хүмүүстэй уулзав.Төлөөлөгчид маргааш АОХН-ийн  Сайд нарын бага хурлын үеэр зохиогдох чуулга уулзалтуудын төлөөлөгчидтэй уулзах юм.