Элчин сайд Карло Криегерийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Люксембургийн Их гүнт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Карло Криегерийг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Сайд Л.Болд үндэсний баяраа Монголд ирж бидэнтэй тэмдэглэж байгаа Элчин сайд К.Криегерт баяр хүргээд талархал илэрхийлэв.
Өнгөрсөн 6 жилийн хугацаанд Монгол-Люксембургийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан түүний хувь нэмрийг Гадаад харилцааны сайд сайшаан тэмдэглэж, эх орондоо эргэж очоод Монгол Улстай байнгын холбоотой ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, Элчин сайдад амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэв.