Улаанбаатар хот Италийн хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Итали улсын Прато мужийн захирагч Ламберто Жестриг хүлээн авч уулзлаа.
Итали улсын төлөөлөгчид “Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалт нүдэн дээр ил харагдаж байна.
Тиймээс бид энэ их бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллах хүсэлтэй байна. Итали улсын зүгээс хотын дэд бүтцэд түлхүү анхаарч ажиллах хүсэлтэй байгаа юм гээд хотын даргыг Итали улсад албан ёсоор айлчлахыг урилаа.
Засаг дарга “Бид Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг гарган, УИХ-аар батлуулан ажиллаж байна. Нийслэл хотын 78 хувийг гэр хорооллын бүс эзэлдэг бөгөөд гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах ажил эхэлсэн байгаа.
Тиймээс Италийн хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад Улаанбаатар хотын үүд хаалга нээлттэй байх болно” гэж хэллээ. Түүнчлэн Улаанбаатар хотод гадны жуулчид ирэх хүсэлтэй байдаг ч нийтийн тээвэр, байрлах буудлын асуудалд бэрхшээл үүсдэг.
Энэ тал дээр ч хамтран ажиллаж болох юм гээд бид аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс дэлхийд нэртэй брэнд бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх, дэлхийн хотуудаар нэрлэгдсэн гудамж талбайтай болох хүсэлтэй байгаа юм. Энэ бүгдийг хийхэд та бүгдийн туршлага шаардлагатай гэдгийг уулзалтын төгсгөлд хэлсэн юм.