УИХ-ын гишүүн, Япон-Монголын парламентийн бүлгийн дэд дарга Су.Батболд
2013.06.13

Су.Батболд: Шинэчлэлийн засгийн газар ямар шинэчлэл хийж байна бэ

“Тодруулга”  нэвтрүүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл авахаар УИХ-ын гишүүн Япон-Монголын парламентийн бүлгийн дэд дарга Су.Батболдтой уулзаж байна.

Саяхан Япон улсын ерөнхий сайд манай улсад айлчилаад буцлаа. Манайд хэрэгжих том том төслүүдийг  Япон улс санхүүжүүлнэ гэдэг утгаараа нилээд чухал айлчлал болсон энэ үеэр МАН-ын даргатай уулзсан нь анхаарал татаж байна.

Япон улс манай улстай их өргөн харилцаатай байдаг. Япон улс ардчилал, зах зээлийн системд шилжсэнээс хойш ихээхэн тусламж үзүүлсэн донор орны нэг. Мэдээж энэ уулзалтын үеэр хоёр орны хоорондын харицааг өргөжүүлэхэд нилээдгүй хүчин чармайлт хийж байгаад талархал илэрхийлсэн. Мөн хоёр намын эрх барьж байхад яригдсан тодорхой төслүүдийг ажил хэрэг болгоход МАН-ын зүгээс тодорхой дэмжлэг үзүүлж ажиллахыг хүссэн.

Монгол, Японы Ерөнхий сайд нар хамтарсан мэдээлэл хийлээ

Хаврын чуулганаар сөрөг хүчин ямар асуудалд илүү анхаарлаа хандуулж ажиллах бэ?

Сөрөг хүчний байрнаас тодорхой асуудлыг эрх баригч хүчинд тавьж ажилна. Шинэчлэлийн гэсэн нэртэй засгийн газар ямар шинэчлэлийг, ямар түвшинд хийж  байна бэ гэдгийг хамгийн түрүүнд асуух болно.  Мөн Бондын зарцуулалтыг их анхаарч байгаа.

Бүх хөрөнгө ороод ирсэн зарцуулах төсөл бэлэн болсон  уу? Энэ асуудалд яаралтай анхаарлаа хандуулахгүй бол өдөр бүр бид их хэмжээний хүү төлсөөр байгаа шүү дээ. Мөн цаг үеийн асуудал болох үнийн хөөрөгдөл, хаврын тариалалт гээд тулгамдсан асуудалд анхаарч ажиллана.  

Төрийн албаны хуулийн үйлчлэл зогсчихоод  байна. Тиймээс төрийн албаны хуулийн хэрэгжилтийг хангах, шинээр өргөн барьсан төрийн албаны тухай хуулийг хэлэлцэх асуудалд онцгой анхаарах хэрэгтэй.

Төрийн залгамж халаа гэж байх ёстой. Энэ утгаараа МАН эрх барьж байхад эхлүүлсэн Шинэчлэлийн засгийн газрыг үргэлжлүүлэн хийгээсэй гэсэн ямар ажлыг нэрлэх бэ?

Агаарын орон зайг ашиглан худалдааны гарцтай болох зорилготой 2007 онд эхлүүлсэн олон улсын нисэх онгоцны буудал барих төслийн явц их удаашралтай байгаа. 2016 онд ашиглалтанд өгөхийн тулд бодлогын хувьд дэмжиж ажиллах хэрэгтэй.

Мөн Дарханы газрын тос боловруулах үйлдвэр үүнийг судалгаа хийлгээд эрчимтэй яригдаж байсан ч зөвшөөрөл гараагүй. Японы өндөр технологийг түүхий эд, ашигт малтмалтай хослуулах талаар Олон жил яригдсан үүнийг судалж ямар салбарт ажиллах бэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Энэ мэт олон ажлуудыг санал болгож байгаа.