Дипломат төлөөлөгчийн газар нээх тухай тогтоолын төсөл өргөн барив
Гадаадын зарим улсад Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар шинээр нээх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Болд УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.
2013.05.31

Дипломат төлөөлөгчийн газруудын байршлыг сонгохдоо Гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл зэрэг олон хүчин зүйлийг харгалзана.

Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, шинэчлэлийн Засгийн газрын гадаад харилцааны зорилтууд, гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор гадаадын зарим улсад Дипломат төлөөлөгчийн газар шинээр нээн ажиллуулах асууддыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой 2013 оны тавдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар зөвшилцсөн байна. Уг асуудлыг Засгийн газрын 2013 оны тавдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу ийнхүү УИХ-д өргөн мэдүүлжээ.

Шинээр нээх Дипломат төлөөлөгчийн газруудын байршлыг сонгохдоо Гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл, тухайн улсын олон улсын хамтын нийгэмлэг болон бүс нутаг дахь нэр хүнд, жин нөлөө, тухайн улстай хийж буй худалдааны эргэлт, эдийн засгийн харилцаа, тухайн улсад оршин сууж буй монгол иргэд болон харилцан зорчиж буй иргэдийн тоо, манай улс дахв бодит ашиг сонирхол зэргийг харгалзан үзсэн байна.