Ерөнхий сайд “Азийн залуучуудын чуулган”-д 20 залуусаа илгээнэ
“Азийн залуучуудын чуулган”
2013.05.18

Ерөнхий сайд “Азийн залуучуудын чуулган”-д 20 залуусаа илгээнэ

Энэ сарын сүүлээр “Азийн Залуучуудын Чуулган” Камбожийн Вант улсад болно.

Хоёр жилд нэг удаа болдог энэ удаагийн чуулган “Боловсролоор дамжуулж Энхтайван, тогтвортой байдал, шударга нийгмийг төлөвшүүлэх нь” сэдвийн доор  болох юм.

Азийн улс орнуудын манлайлагч залуучууд оролцох энэхүү чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцгой ач холбогдол өгч байна.

Тэрээр Камбожийн Вант улсад  болох чуулганд Монголын залуучуудыг өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцуулахаар анхаарч ажиллаж байна. Учир нь Ерөнхий сайд өөрийнхөө дэргэд байдаг “Залуучуудын Үндэсний Хороо”-г даргалдаг бөгөөд, энэхүү хорооны зөвлөлд багтдаг залуучуудын  чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын тэргүүн, төлөөлөгч нараас бүрдсэн манлайлагч 20 залуучуудыг азийн чуулганд төлөөлөгчөөр илгээхээр  болжээ.

Эх орноо төлөөлөн оролцох  шилдгийн шилдэг манлайлагч 20 залуучуудыг МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат ахлан явна.

Өөрөөр хэлбэл Монгол Улсыг бусдаас дутахааргүй хөгжүүлэн авч явах хүмүүс бол боловсролтой, манлайлагч залуучууд байна гэдэгт Ерөнхий сайд итгэдэг учраас энэхүү чуулганд Монголын залуучуудын  дуу  хоолойг хүргэх нь чухал гэдгийг онцгой анхаарсан нь энэ аж.

Ерөнхий сайдын дэргэдэх “Залуучуудын Үндэсний Хороо”-ны зөвлөлийн гишүүн Монголын Залуучуудын Холбоо нь Дэлхийн Залуучуудын Ассамблей, Азийн Залуучуудын Зөвлөлийн гишүүн юм. Тэр ч утгаараа дэлхийн улс орнуудын залуучуудын байгууллагуудтай харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлсээр ирсэн эртний сайхан уламжлалтай юм байна.

Эх орноо төлөөлөн оролцох  шилдгийн шилдэг манлайлагч 20 залуучуудыг МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат ахлан явна. Тэд тавдугаар сарын 30-аас зургаадугаар сарын 02-ны хооронд болох “Азийн Залуучуудын Чуулган”-д оролцох бэлтгэлээ хэдийнээ базаагаад байна.

Ташрамд өгүүлэхэд Монгол Улс “Азийн Залуучуудын Чуулган”-ыг 2014 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах үүргийг хүлээсэн бөгөөд ийнхүү Камбожийн Вант улсад болох чуулганд Монголын залуучуудыг өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцуулах шаардлага бий болсон ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.