Л.Болд: АОХН-ийг удирдсан нь монголчууд бидний нэр төрийн хэрэг байлаа
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлын хаалтын нэгдсэн хуралдаан дээр Гадаад харилцааны сайд Л.Болдын хэлсэн үг
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоо, Эрхэм хүндэт Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Альфо Пива Мэзэн, Эрхэм хүндэт Дэд Ерөнхийлөгч Намади Самбо, ДээдТөлөөлөгч Бэйс авхай Катерин Эштон Эрхэмсэг хатагтай, ноёдоо,Төлөөлөгчидөө! Та бүхэн Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийн Сайд нарын долдугаар хурлын хаалтын хуралдаанд тавтай морилно уу. Энэ завшааныг ашиглан, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нээлтийн хуралдаанд хэлсэн үгээс чухал зарим хэсгииг тодотгон, дэлхийн ардчилсан орнуудыг тэргүүлсэн энэхүү ховор тохиолоор юу амжуулсан тухай товч дурдья.
Ардчиллын төлөө тууштай тэмцэгчид ээ.
Хоёр жилийн өмнө Монгол Улс энэхүү хамтын нөхөрлөлийг тэргүүлсэн явдал бол Монголын тайван замаар, амжилтгай хийж буй ардчиллыг маань олон улсын түвшинд сайшаан, өндөр үнэлсэн хэрэг байлаа.
Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийн Сайд нарын долдугаар хуралдаанд
Ингэснээр олон улсын тавцанд зөвхөн нэр хүндээ бэхжүүлэх төдийгүй дэлхий нийтийн өмнө Монгол Улс улам илүү хариуцлага үүрэхүйц чадалтай, зоригтой, буурьтай болсон гэдгээ харуулах аятай завшаан болсон билээ.
Манлайлах үүргийг ингэж авсан явдал маань хорь гаруйхан жилийн өмнө бидний сонгосон зам зөв байсан. Ардчилал, нийгэм эдийн засгийн дэвшлийн төлөөх урт замдаа бид ганцаараа биш гэдгийг нотолж өгсөн юм.
Дарга орны үүргийг үүрсэн энэ хоёр жилийн хугацаанд монголчууд бид шаргуу зүтгэлээрээ олон ажил амжуулсан. Монгол Улсын санаачилж, бэлдэж, өргөн барьсан Ардчиллын Боловсролын тухай тогтоолыг НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн 43 дугаар хуралдаанаар сайшаан баталсан явдал бол бидний амжуулсан олон ажлын дотор ардчиллын боловсролын чиглэлд гаргасан томоохон амжилт маань билээ.
Даян дэлхийд сайшаан баталсан Ардчиллын боловсролын тухай энэ санаачилга маань олон улсын хамтын нийгэмлэгийн нэгдсэн хүчээр хэрэгжих болно. Энэ тогтоолыг нийтийн хүчээр НҮБ-ээр батлуулсан явдал АОХН-ын Сайд нарын хурал, Удирдах зөвлөлийн хувьд хамтдаа хийсэн гол гол алхмын нэг манай хамтын хүчин чармайлтын чухал жишээ төдийгүй нийгэмлэгийн маань түүхэн агшин байлаа.
Монгол Улс цөөн хэдэн дипломаттай, тэд маань хэвшсэн протоколыг нягт баримталж, ёс зүйг ягштал сахьдаг гэвч цөөн гэлтгүй чин зүтгэл, цуцалтгүй чармайлт, дипломат ур чадвараараа энэ амжилтын үүдийг нээсэн гэдгийг Гадаад Харилцааны Сайдын хувьд бахдан тэмдэглэе.
Бүс нутгийн хүрээнд, ялангуяа Азийн орнуудын хамтын ажиллагааны тухайд нэлээдгүй чармайлт гаргаснаа цохон тэмдэглэе. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч И Мён Бактай хамт Ардчиллын Төлөө Азийн Түншлэл санаачилгыг дэвшүүлж, бодит биелэл болгохын төлөө ажиллаж байна. Үүний зэрэгцээ, Балигийн Ардчиллын форум, түүний зарчмуудыг ч дэмжсээр хэвээр ажиллана.
Шинэ төрж буй ардчиллыг дэмжихэд бидний тус дэм чухал хэвээр байна. 1990онд тоталитаризм, албадлагын төвлөрсөн дэглэмээс хувь хүнийг чөлөөлж, зах зээлийг либералчилж, амь ахуйгаа өөрөө мэдэж, зохицуулдаг болохын төлөө анх бид тэмцэж эхлэх үедээ санасандаа хүрч чадах эсэхээ мэдэхгүй л явлаа.
Чиг зүгээ харж байсан ч огт таньж мэддэггүй замаараа алхаад л байсан юм. Урагшлах тусам итгэл нэмэгдсээр хорин жилийн дараа ирэх зургаан сард Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийнхаа сонгуулийг хийх гээд зогсч байгаа. Өнөөдрийн өндөрлөгөөс эргэж харвал явсан зам маань зөв байсныг харж байна.
Монгол Улс иймээс эрх чөлөөний суурь асуудлууд, түүний дотор нийгэмд гүйцэтгэх эмэгтэйчүүдийн үүрэг, ялангуяа удирдах албан тушаалд эзлэх жинг нь өсгөх, ардчиллыг дотроос нь илжрүүлж байгаа авилгыг багасгаж, аажмаар устгаж, ил тунгалаг болгох явдалд чухал ач холбогдол өгч байна, өгөх ч болно.
Цаашдаа, АОХН-ийн НҮБ-д гүйцэтгэх үүргийг дээшлүүлэхийн төлөө шаргууажиллаж, одоогоор боловсруулах шатандаа байгаа хэд хэдэн чухал бодлого, санаачилгыг хэрэгжүүлэх талаар ч арга хэмжээ авах болно.
Энэ нийгэмлэгийг даргалсан хоёр жилийн турш тавьсан зорилгодоо хүрч, АОХН-ийн угийн өндөр нэр хүндийг улам ч илүү өндөрт дэвшүүлж чадсан хэмээн зориглон өгүүлбээс худал сайрхав гэхгүй биз ээ.
Эрхэмсэг хатагтай, ноёд оо!
Монголын ардчилал энэ бүх хугацаанд улам бэхжиж, торнисоор нэг л мэдэхэд хожуу мэндэлсэн шинэхэн ардчиллын сонирхон дуурайх нийгмийн хөгжил, улс төрийн жишээ болон хувирчээ.
Грекийн философич Перикл “Бид хэнийг ч дуурайгаагүй харин бусдыг дуурайлгана” гэж хэлсэнтэй зүйрлэхээр болсон санагдана.
Дарангуйллын дөнгийг авч хаявал хүнд чадахгүй зүйл гэж үгүй болохыг бид амьдрал, тэмцлийнхээ туршлагаас харсан. Энэ он жилүүдэд, бид ардчилсан шилжилтийн үлгэр жишээ болж; тэртээ 2600 жилийн өмнө ардчиллын өлгий болсон афинчуудын тухай эртний грекийн философич Перикл “Бид хэнийг ч дуурайгаагүй харин бусдыг дуурайлгана” гэж хэлсэнтэй зүйрлэхээр болсон санагдана.
Монголын ардчилал амжилтаасаа гадна олон сорилт, бэрхшээлтэй тул гарч, бүрэн төлөвшөөгүй улстөрчдийн гайг ч бусад улсын л адил хааяа амсч байна. Гэхдээ байнга сэлбэн сайжирч байдаг ардчиллын онцлогийн ачаар өнөө хийгээд хойч үеийнхэндээ хэрэгтэй олон сургамж авч, ардчилал руу шилжиж буй бусадтайгаа ч хуваалцах туршлагатай боллоо.
Өнөөдөр дэлхий нийтийн өмнө орлогын эрс ялгаа, байгалийг сүйтгэж, тогтворгүйтэн унаж буй эдийн засаг, төвөг чирэгдэлтэй хүнд суртал, голч бус шүүхийн систем, өмчийн эрхийн зөрчил, худалдааны протекционист шинэ бодлого гэх мэт зуурдын олон бэрхшээл тулгарч байна.
Дангаараа ч, цогцоороо ч энэ бүхэн нийгмийн тэнцвэрийг ганхуулж, улмаар ардчиллын үнэ цэнийг үгүй хийж магадгүй.
Энд хуран цугласан бид бүгд, дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй зөв бодолтой хэн бүхэн үргэлж сонор сэргэг байж гэмээнэ бидний ариун үйл хэрэг аливаа сорил, шалгуурыг даван туулж, эрх чөлөөтэй, шударга нийгмийг дэлхий даяар цогцлоох бид бүхний хамтын хүсэл тэмүүлэл биеллээ олох бсшно.
Манлайлагч, ардчиллын андууд аа!
Ардчилсан улс үндэстнүүдийн хамтын нийгэмлэгийг удирдсан явдал монголчууд бидний нэр төрийн хэрэг байлаа. “ Нэр хугарахаар яс хугар” гэж бид ярьдаг, нэр хүнд гэдэг нэн ариун болохыг онч мэргэнээр олж хэлсэн ардын ухаан уламжлагдсаар ирсэн.
Хоёргүй сэтгэлээр чармайн зүтгэсээр эдүгээ нэгэнт хамтын нийгэмлэгийг манлайлах эрхэм үүргээ шилжүүлэн өгөх цаг иржээ.
Тиймээс манай ард түмэн оногдсон үүргээ нэр төр, чин сэтгэл, цуцашгүй зүтгэлээр биелүүлсэн нь лавтай билээ.
“Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг” өөр нэгэн Монгол үг бий. Ухаант ардын энэ мэргэн үгт шингэсэн ардчилльш суурь үнэт зүйлсийг нандигнан дээдэлж дэлхий даяар хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулан хангах учиртай юм.
Хорин жил тасралтгүй аялсаар эдүгээ нэгэнт ийм зэрэгт хүрсэн тул ардчиллын үйл хэргийн төлөөх бидний хүчин чармайлт хэзээ ч эргэшгүй.
Хоёргүй сэтгэлээр чармайн зүтгэсээр эдүгээ нэгэнт хамтын нийгэмлэгийг манлайлах эрхэм үүргээ шилжүүлэн өгөх цаг иржээ.
Ардчилал хийгээд бүх хүн төрөлхтнцй сайн сайхны төлөө итгэл дүүрэн энэ сайхан хүрээлэлд бид Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийг даргалах эрхэм үүргийг Бүгд Найрамдах Эль Сальвадор Улсыг төлөөлөн оролцож буй Гадаад хэргийн дэд сайд, эрхэм хүндэт Хуан Хосе Гарсияд хүндэтгэлтэй хүлээлгэн өгье.