Гадаад харилцааны сайд Л.Болд Кувейт улсад айлчиллаа
УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2013.05.06

Гадаад харилцааны сайд Л.Болд Кувейт улсад айлчиллаа

Гадаад харилцааны сайд Л.Болд Кувейт улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

Л.Болд сайд айлчлалын үеэр Монгол, Кувейтийн эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт нэмэх, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн шугамаар хэрэгжих хамтарсан төслүүд, тухайлбал манай оронд барих парламентын ордны төслийг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон байна.