УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2013.07.09

Ж.Энхбаяр: Иргэдэд бодит мэдээлэл өгөх хэрэгтэй

2013 оны улсын төсөвт бүрдүүлэх ёстой орлогын дүнгээс харахад татварын байгууллага 600 тэрбум гаалийн байгууллага 500 тэрбум  төгрөгийг бүрдүүлж чадахгүй болоод байна.

Мөн Оюу-толгойн олборлолтоос орж ирэх 440 сая ам доллар зөвхөн мөрөөдөл болон хувирлаа. Ам долларын ханш буурахгүй байгаа нь Монгол банк валютын нөөцөө шавхсантай холбоотой гэнэ. Өнөөдрийн тодруулга булангаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр оролцлоо.

УИХ-ын гишүү Ж.Энхбаяр:

Өнөөдөр Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал сүүлийн 13 жил буюу 2000 оноос хойш байгаагүйгээр хүнд байна.

- Шинэчлэлийн засгийн газраас долоо хоног бүр сэтгүүлчидтэй уулзаад хэвийн байна гэсэн мэдээлэл өгч байгаа?

- Мэдээж хэвийн гэж ярина гэхдээ бодит үнэнг хэлэхэд өнөөдөр Монгол улсын үнэт цаас олон улсын зах зээлд бүгд 400-5000 хувийн уналттай байна. Монгол улсад хийсэн бүх хөрөнгө оруулалт эрсдэлтэй хөрөнгө оруулалт гэсэн үнэлгээ авсан.

Чингис бондын зарцуулалт

Монгол улсын эдийн засгийн үнэлгээ яг жилийн өмнө BB+ буюу эдийн засгийн өсөлт тогтвортой гэсэн үнэлгээтэй байсан бол өнөөдөр B- буюу эдийн засгийн өсөлтгүй эрсдэлтэй үнэлгээнд орсон. Энэ бол гадаад ертөнц биднийг үнэлж байгаа дүн.

Сүүлийн нэг сарын хугацаанд мөнгөний ханш маш хүчтэй унаж байна. 2012 оны тайлангаас харахад 3 тэрбум 200 сая долларын гадаад худалдаа алдагдалтай буюу орлогоос илүү зардалтай дүн гарсан. Эхний хагас жилийн байдлаар тэрбум долларын алдагдалтай. Гадаад валютын өр 4 тэрбум доллар байгаа юм.

Улсын валютыг зээлээр бүрдүүлж, Монгол улсын эдийн засгийн төсөв 60, 70 хувиар тасарч олон зуун тэрбумын орлого байхгүй болсон. Ийм байхад сайн байгаа гэж ярьж болохгүй өнөөдөр манай улс зээлээр амь зогоож байна.

Чингис бонд буюу Чингисийн өр гэдэг нэртэй өрийн бичиг гаргаад байдаг тэр зээлээр өдөр тутмын үйл ажиллагаагаа аргалж байгаа. Одоо сонгууль нь дууссан бол бодит байдлаа яримаар байна. Бодит байдал хүнд байна.

Бондыг эдийн засагт өгөөжтэй ажлын байр бий болох, өртөг бий болгох, төсөлд зориулах ёстой. Өнөөдөр хийгдэж байгаа ажил өгөөж өгөхгүй. Одоо бас дахиад Японы засгийн газраас 80 гаруй  сая долларын өр ороод ирнэ. Өрнөөс өр лүү, өрийн ангал руу Монгол улс унаж байна гэсэн айдас байна. Хийж байгаа ажил нь зам барилга руу чиглэж байгаа. Гэхдээ байшин хэзээ ч нэмүү өртөг бий болгохгүй энэ бол баялаг биш юм.