УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2013.06.28

Яамд хоорондоо төсвөө шилжүүлэх хууль байхгүй

Төсөв гэдэг өөрөө хууль байдаг. Жил болгон төсвийн хууль гаргаж УИХ баталдаг. Хуулийг зөрчвөл ард нь хариуцлага тооцно гэсэн үг. Өмнө нь төсвийн хууль хэтрүүлэн зарцуулсан гэх үндэслэлээр нэг Засгийн газрын сайд хариуцлага хүлээн сайдын суудлаасаа огцорч байсан.

Сүүлийн жилүүдэд ийм тохиолдол байхгүй байгаа. Төсвийн хуулийг их хэмжээгээр зөрчиж, төсөв өөрөө замбараагүй байна гэх яриа хавтгай байдаг ч нөгөө талдаа төсвийн хариуцлагыг тооцож чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй.

Чуулганы үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ өнцгөөс Улсын ерөнхий аудитор А.Зангад гуайд хандан нэгэн асуултыг тавилаа.

-ТТАХНЭ-ийг батлан хамгаалах яамтай нийлүүлсэн. Гэхдээ Засгийн газрын шийдвэр нь төсөв дээр гэсэн байдаг.

Төсвийн тодотгол хийхгүй нэг яамнаас нөгөө яам руугаа төсвүүдийг хооронд нь шилжүүлэх хууль зүйн үндэслэл бий юу

Тэгэхээр үүнийг юу гэж ойлгож байгаа вэ гэхээр тухайн үеийн хууль зүй дотоод хэргийн яамны төсвөөс 1,2 тэрбум буюу ширээ сандал авдаг мөнгө хаана байгаа вэ.

Ер нь үүнийг төсөвтэй нь ингэж шилжүүлэх эрх мэдэл төсвийн тухай хуулиар байдаг юм уу. Төсвийн тодотгол хийхгүй нэг яамнаас нөгөө яам руугаа төсвүүдийг хооронд нь шилжүүлэх хууль зүйн үндэслэл бий юу гэсэн асуултад

Улсын ерөнхий аудитор А.Зангад: “Төсвийн ерөнхийлөн захирагчдын хооронд гүйлгэсэн шийдвэр УИХ-аар гараагүй байгаа” гэсэн хариултыг өглөө.