Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан /2013-06-27/
2013.06.28

Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Төсвийн байнгын хороо /2013-06-27/ үдээс хойш хуралдаж “Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан, Ерөнхий аудитор А.Зангад нар хийлээ. Танилцууллагатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Ц.Оюунбаатар нар асуулт асууж, санлаа хэллээ.

Хэлэлцүүлгийг хийж тогтоолын төслийг дэмжиж санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо.

Төсвийн зарлагын шинэчлэлийг даруй хийх, төсвийг дур мэдэн зориулалтын бусаар зарцуулдаг, хувьдаа завшдаг байдлыг цэгцлэх, хариуцлага тооцох, нэг ижил барилгын хөрөнгө оруулалт өөр байгааг анхаарч нэг зураг төсөл, төсвөөр санхүүжүүлэх, төсөв батлагдсаны дараа зардлаа нэмэгдүүлэх, орлогоо бууруулах шийдвэрийг гаргахгүй байх зэрэг саналуудыг хэлж байлаа.

 Төсвийн байнгын хороо тогтоолын төсөл, төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж тогтоолын төслийг дэмжиж санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо.