УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2013.06.17
Засгийн газарт санал хүргүүлжээ
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” УИХ-ын тогтоолын төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлжээ.
Тогтоолын төсөлд Засгийн газрын мөрийн хөтөлбөр, улсын төсөв, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх хөтөлбөр, төслүүдийн жагсаалтыг УИХ-ын намрын чуулганы хугацаанд багтаан танилцуулахаар тусгажээ.
Хэрэв энэ тогтоолын төслийг баталбал улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, тогтвортой хөгжлийг хангах, орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдсан нэгдсэн бодлоготой байх эрх зүйн орчныг бүрдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж.