УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн (1-р хэсэг)
2013.06.10

Дарга нар иргэдээсээ асуухгүйгээр төсвийг зарцуулах эрхгүй

Монгол улсын төсөв жилээс жилд нэмэгдэж байгаа нь улсын эдийн засагт шууд холбоотойгоор зарцуулалт төдий чинээ өсч байна гэсэн үг. 

Төсвийн хариуцлагатай байдлын тухай ойлголт олон нийтийн анхааралд ямар байх ёстой талаар хариулт авахаар УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг урьсан юм. Тэрээр хариуцлагатай байдыг дэмждэг, өөрийн байр суурийг илэрхийлдэг. Төсөв, хөрөнгө оруулалт, иргэдийн хяналтын тогтолцоог тодруулах болно.

- Төсвийн тогтвортой байдлын хууль хэрэгжиж эхэллээ. Бодитой ямар өөчлөлт хүлээж байна вэ?

Уул уурахай дагаж эдийн засаг өсч байгаа энэ үед цаг үеэ олсон хууль гэж харж байгаа. Яагаад гэхээр өмнөх парламентийн хувьд иргэдэд бэлэн сэтгэлгээ бий болгож, мөнгө тараах сэтгэгдэл төрүүлсэн үр дүн харагдахгүй ажлыг энэ хууль хязгаарласан.  

Үүгээрээ их сайн хууль болсон. Мөн төсвийн нөөцийг бүрдүүлж, ирээдүйн хуримтлал бий болгоход чиглэсэн хууль. Өөрөөр хэлбэл ашигтай үедээ хуримтлал бий болгож төсөв хүндэрсэн үед ашигладаг байх зохицуулалт агуулсан цаг үеийн нөхцөл байдалд тулгуурласан хууль болж чадсан. Төсвийн алдагдалыг энэ хууль хязгаарлана.

Хэтэрхий намчирхсан улс төржсөн нийгэмд төр суларна.

Зөвхөн уул уурхай дагасан бус бусад салбарын эдийн засгийг өсгөх боломж бүрдүүлэхэд төсвийн хариуцлагатай байдлыг хангасан хууль.   Нэг ёсондоо төсвийн хуулиа шинэчилсэн гэж хэлж болно. 2013 оны нэг сарын нэгнээс эхлээд шинэ төсвийн хууль хэрэгжиж эхэлж байгаа.

Хуулийн орчинд орон нутгийн эрх мэдлийг дээшлүүлэх заалтыг тусгасан. Төсвийн хязгаарлалтыг төсвийн тухай хуулиар мөн зохицуулна. Тэгэхээр хоорондоо уялдаж санхүүгийн үр ашигтай орчин бүрдүүлэхэд чиглэсэн хууль юм.

(2-р хэсэг)

- Хууль батлагдлаа. Тэгэхээр төсвийн хариуцлагатай байдлыг яаж тодорхойлох бэ?

Хариуцлага гэдэг нь ямар нэг арга хэмжээ төлөвлөсөн зорилгоо яг биелүүлж чадсан уу гэдгийг хянах юм. Аль болох төсөв зорилтоо биелүүлсэн байх ёстой. Хяналт гэдэг маань өгөгдсөн хөрөнгийг төлөвлөгөөний дагуу, ажлын чанар яг тавьсан түвшинд байх ёстой.

Бидний ирээдүйн баялагтай харьцуулахад 1.5 тэрбум гэдэг аймшигтай зүйл биш. Гол нь сайн тооцоололтой байх ёстой.

Өнгөрсөн туршлагаас харахад бид мөнгө өгсөн гэтэл чанаргүй барилга, найзархах, намчирхах үзэл ихтэй байдаг. Үүнийг гаргахгүй байх олон заалтыг оруулсан. Зориулалтын бус зүйлд ашигласан тохиолдолд огцрох үндэслэл болно гэх мэт хариуцлагийг нь өндөрсгөсөн заалтыг тусгаж байгаа.

2000 онтой харьцуулахад төрийн санд байсан төсөв өнөөдөр 18 дахин өссөн. Хөрөнгө оруулалт 35-40 тэрбум байсан бол өнөөдөр 2 их наяд хүрч бараг 40 дахин өссөн гэсэн үг. Тэр хэмжээгээрээ зарцуулалт ч, асуудал ч өссөн. Тиймээс л хариуцлагаа сайжруулах хэрэгтэй. Үрэлгэн байх юм бол эцсийн үр дүн гарахгүй.

- Төсөв зарцуулах эрх мэдлийг орон нутагт шилжүүлсэн нь хэр зөв алхам болсон бэ? Орон нутагт зөв зарцуулах чадавхи байгаа юу?

Яг агуулгын талаас бол зөв. Харин ёс суртахууны төлөвшилт, төрий албан хаагчидын хариуцлага хүлээх талаасаа бодох хэрэгтэй. Хуулийн агуулга зөв байна. Харин хуулинд заасан шиг хэрэгжүүлэх үү гэдэг асуудалтай. Энэ бүх шатны албан хаагчидын төлөвшилд шууд хамааралтай.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.