Монголбанкны Валют, эдийн засгийн газрын захирал Д.Дэлгэрсайхан
2013.06.07

Төгрөгийн ханш гурван хувиар суларсан нь энгийн үзэгдэл

Eagle телевиз Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн талаар цуврал нэвтрүүлэг хүргэж байгаа билээ.

“Тоон тойм” нэвтрүүлгийн Эдийн засгийн тоймч Ц.Ганзориг: Монгол банкнаас хэрэгжүүлж байгаа нийлүүлэлтэд гараад байгаа хүндрэлийг албаныхан юу гэж тайлбарлаж байна.

Тоймч М.Мөнхжаргал:

Хөтөлбөр хэрэгжээд зургаан сар болж байгаа хэдий ч эдийн засагчид болоод албаныхны өгч байгаа мэдээллээр харьцангүй амжилттай хэрэгжиж байгаа гэж дүгнэсэн. 

Валютын арилжаа

Гарч байгаа нэг хүндрэл бол төгрөгийн ханш сүүлийн үед суларч байгаа нь импортлогч орны хувьд томоохон хүндрэл үүснэ.

Оны эхтэй харьцуулахад төгрөгийн ханш гурван хувиар унасан нь импортын өртөг нэмэгдэх гол шалтгаан болж цаашид төгрөгийн ханш ямар байх судалгааг монгол банкны валют эдийн засгийн газрын даргаас тодрууллаа.

Монголбанкны Валют, эдийн засгийн газрын захирал Д.Дэлгэрсайхан:

Валютын ханшийг суларч байна гэх яриа гарсан. Гэвч ханш гурван хувиар л суларсан өмнөх онуудыг харахад 9 хувиас суларч 10 хувиар чангарсан үзүүлэлт бий. Энэ бол жам ёсоор явж байгаа хэлбэлзэл юм.

Монгол банкнаас ханшийн нэг өдөр болон сарын хэлбэлзлийн хэмжээг зааж өгдөггүй хэдий ч томоохон хэлбэлзэлд оруулахгүй гэдгийг ам бардам хэлнэ. Одоогийн байдлаар нөөцийн хэмжээ, эдийн засгийн нөхцөл байдал ханшийн хувьд таатай байгаа.