Гадаадын иргэдэд хүүхэд үрчлүүлэх ажлыг ХАХНХ-ын яам, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар гүйцэтгэдэг
2013.05.20

1999 оноос хойш 239 хүүхэд гадаадын иргэнд үрчлэгджээ

 АНУ-д ОХУ-аас үрчлэгдсэн хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн асуудал гарч Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж байсан. Манай улсаас гадаадад үрчлэгдсэн хүүхдүүдийн ихэнх нь АНУ-д үрчлэгдсэн байдаг учраас эдгээр хүүхдүүд хэрхэн амьдарч байгаа талаар судалгаа дүгнэлт гаргаж, хяналт тавих хэрэгтэй гэж холбогдох албанаас үзлээ.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: Гадаадад үрчлэгдэж байгаа хүүхдийн асуудал дээр бид холбогдох элчин сайдуудад бичиг явуулж байгаа. Тухайн улс оронд үрчлэгдсэн хүүхдийн тоо, нэр, хаягтай нь албан захидлуудыг бэлдэж байна. Удахгүй бүх захидлуудыг явуулна гэв.

Сүүлийн гурван жилийн хугацаанд дотоодод 6747 хүүхэд үрчлэгдсэн

Гадаадын иргэдэд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх ажлыг ХАХНХ-ын яам болон Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар хамтран гүйцэтгэдэг бол дотоод хүүхэд үрчлэлтийг сум, дүүрэг, аймгийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэдэг. Сүүлийн гурван жилийн хугацаанд дотоодод 6747 хүүхэд үрчлэгдсэн гэсэн албан баримт байна.