Нийслэлийн хэмжээнд хамгаалах байр хомсдолтой
Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс /ХЭҮК/ хамтран Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэлийг Төрийн ордонд нээлттэй хэлэлцлээ.
Хэлэлцүүлэгт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны гишүүд, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын холбогдох байгууллага, яамд, иргэний нийгмийн байгууллага, сүм хийдийг төлөөлж 100 гаруй хүн оролцсон юм.
Энэ үеэр Хүний эрхийн үндэсний комиссын реферант Д.Болорсайхантай ярилцлаа.
- Сүүлийн үед асран хамгаалагч нь хүүхдийн эрхийг зөрчиж байгаа асуудал гарч байна. Үүний нэг жишээ нь саяхан гарсан таван настай хүүхдийг эцэг нь заазуурдсан явдал үүнийг яаж зохицуулах вэ?
Таван настай хүүхэд хүчирхийлэлд өртөн зодуулсан нь анх удаагийнх биш удаа дараа байсан үүнийг тухайн хорооны цагдаагын байгуулагад хандаж байсныг хорооны цагдаагын байгууллага хэлж байгаа.
Мөн гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл гарсан үед төрийн үүрэг хүлээсэн байгууллагад хандаж байхад урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй, таслан зогсоох үйл ажиллагаа явуулаагүй байгаа нь төр үүргээ бүрэн биелүүлж чадаагүйн тод илрэл юм. Мөн цаашид энэ тэргүүнд тухайн хүүхийн аюулгүй байдлыг анхаарах ёстой.
Олон улсад 80 мянган иргэнд нэг хамгаалах байр байх ёстой гэсэн жишиг бий.
Тухайн аавын гэмт үйлдэлийг тодорхойлох боломжгүй бол ямар гэмтэл учруулсан, энэ нь эрүүгийн гэмт хэрэгт заасан ямар хуулийн зөрчсөн гэдгийг тодорхойлохгүйгээр хорьж болохгүй. Тиймээс буцаж очисон аавын зүгээс ямар үйлдэл гаргахыг тааж мэдэхгүй.
Үүний тулд тухайн хорооны нийгмийн ажилтан нөхцөл байдлыг үнэлээд хамтарсан багын гишүүдтэй ярилцаж, хүүхдийг хамгаалах байранд байлгах эсэхэд анхаарах ёстой.
Үүнтэй холбоотой дурьдхад олон улсад 80 мянган иргэнд нэг хамгаалах байр байх ёстой гэсэн жишиг бий. Харин манайд улсын хэмжээнд байтугай нийслэлийн хувьд хамгаалах байр хомсдолтой үүгээр зогсохгүй олон жилийн турш төрийн бус байгуулагын нуруун дээр үүрүүлж байсан. Төр өөрөө тухайн аюулгүй байдалыг бүрдүүлээгүй. Нэн тэргүүнд хамгаалах байранд анхаарлаа хандуулах ёстой.
- Ер нь хүүхдээ зоддог уламжлал манайд байдаг. Алганы амт үзүүлнэ гэдэг. Хүүхдэд гар хүрэх үзэгдэл байсаар. Гэр бүлийн энэ орчиноос хүүхдийг яаж хамгаалах бэ? Бодлогын ямар шинэчлэл хийгдэж байна?
Хүний эрхийг зөрчсөн тайлбараа соёл, зан заншил, уламжлал гэж зөвтгөх нь маш буруу. Манай Монголын ёс заншилаар хүүхдийг зодож шийтгэх нь зүгээр гэж байгааг хүүхдийн эрхийн хуулиар хориглосон. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэр бүлийн орчинд байж болохгүй гэж заасан байдаг.
Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, гэр бүлийн тухай хуулинд хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж болохгүйг заасан боловч бодит хэрэгжилт муу байгаа. бодит хэрэгжүүлэлтэнд хэн анхаарал хандуулж ажиллах бэ гэхээр дан ганц төрийн байгуулагын ажилтанг буруутгах нь учир дутагдалтай.
Тухайн хорооны засаг дарга хариуцлага хүлээх нь тодорхой. Үүний дагуу мөн иргэд, олон нийт, хувийн хэвшилээс хүртэл хүүхдийн эрхийн хамгаалахад хувь нэмэрээ оруулж анхаарах нь зүйтэй. Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалж зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд хүн бүрийн анхаарал оролцоо чухал нэмэртэй байгаа.
- Орон гэргүй хүмүүс хүүхдээ төрүүлээд хаяах тохиолдол байдаг үүнийг яаж зохицуулах вэ?
Манай улсын эрүүгийн хуульд нярай болон бага насны хүүхдийн амийг хороох нь гэмт хэрэг хэмээн заасан. Гэхдээ шууд тухайн буруутай этгээдийг буруутгаж, хариуцлага тооцох боловч хэргийн гол учир шалтгаан юунаас байсанг тодорхойлох хэрэгтэй.
Энд хамгийн гол шалтгаан нь эдийн засаг дорой, ядуурал их, хүмүүсийн сэтгэлгээ муу байна гэсэн дүгнэлтэнд хүрч байгаа. Ядуу гэдэгт буруутгал өгөхөөс илүү яагаад тэр хүн ядуу нөхцөл байдалд оров, ажил хийх боломж байгаа юу гэх мэт олон асуултанд хариулах шаардлагатай. Тиймээс л цогц байдлаар хүүхдийн эрхийг хамгаалах ажил хийгдэх хэрэгтэй байна.