С.Эрдэнэ: Хүн амын хөгжил, нйигмийн хамгааллын сайд
2013.02.06

Хүүхэд залуучуудад зориулсан барилга байгууламжийг хувийн хөрөнгө болгон завшсаар байна

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр хүүхэд, залуучуудад зориулсан барилга байгууламжид хяналт, шалгалт хийж, дүгнэлт гаргаснаа танилцуулна. Учир нь хүүхэд залуучуудад зориулсан, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бололцоог бүрдүүлсэн цөөнгүй барилга байгууламж цогцолбор байсан ч түүнийг нь өндөр албан тушаалтан, дарга нарын зөвшөөрлийн хувийн хэвшлийн эзэмшил болон хувиргасан олон тохиолдол бий. Тиймээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хүүхэд, залуучуудад зориулсан барилга байгууламжид хийсэн дүн шилжилгээгээ олон нийтэд танилцуулах юм байна. Улмаар эдгээр барилга байгууламжийг зориулалтаар нь ашиглах асуудлыг шийдэх арга замыг боловсруулах аж.