И.Нарантуяа: “Хүүхдээ сонсъё” хүрээнд хийгдэх ажлуудыг нэн даруй эхэлнэ
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа
2013.01.02

И.Нарантуяа: “Хүүхдээ сонсъё” хүрээнд хийгдэх ажлуудыг нэн даруй эхэлнэ

ХТҮГ-ын дарга И.Нарантуяатай хүүхдүүдэд тулгамдаж буй асуудал болон “Хүүхдээ сонсъё” аяны талаар ярилцлаа.

-Саяхан шинэчлэлийн Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагналаа. Энэ 100 хоногт Хүүхдийн төлөө үндэсний газар, Засгийн газар хүүхдийн төлөө ямар ажил хийв?

-Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногийн хуга­цаанд нийгмийн бүхий л хүрээг шинэчлэх, иргэдийн төлөө ажиллаж, иргэдээ сонсох олон ажил эхлүүлээд байна. “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг боловсруулан, олон нийтэд хүргэхэд юун түрүүнд хүүхэд, олон ний­тийн санаа бодлыг сонсч, тэдэнд тулгарч буй бодит асуудлыг шийдвэрлэхийг зорь­­сон. Үүний дагуу “Хүүх­­­дээ сонсъё” аянг орон даяар явууллаа. Бид хүүх­­дийн ашиг сонирхол, тэдний мөрөөдөл чухам юу вэ гэдгийг сайн мэддэггүй. Зөвхөн хүүхэд багачуудыг сургах, хүмүүжүүлэх чиг­лэлээр ажилладаг ч тэдний нийгмийн хэрэгцээг бүрэн хангаж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй байдаг. “Хүүхдээ сонсъё” аяны гол зорилго нь хүүхдээ сонсож, тэдэнтэй ойр байхыг зорьсон.

-Энэ аяны үр дүн хэр байв. Засгийн газарт хүүхдүүдийн дуу хоолойг сонсгохыг зорьсон гэлээ. Тэд ямар санал, шүүмж хэлж байна вэ?

-“Хүүхдээ сонсъё” аяныг явуулахад үндсэн дөрвөн сэдэв барьж ажиллалаа. Тухайлбал, “Хүүхэд хүүх­дээ”, “Гэр бүл хүүхдээ”, “Сур­­гууль хүүхдээ”, “Засаг дарга, Засгийн газар хүүхдээ сонсох” гэсэн хэлбэрээр явуул­сан. Аянд тусгагдсан эдгээр сэдэв хүүхдүүдийн юу хүсч, ямар мөрөөдөлтэй байгааг мэдэж, Засгийн со­норт хүргэхэд онцгой ач холбогдол өгсөн. Тиймдээ ч “Хүүхдээ сонсъё” аян зү­гээр нэг яваад өнгөрөх нэг сарын настай бусад аян, хөтөлбөрүүдээс ялгаатай. Бид­ний явуулсан уг аян цаг үеэ олсон чухал ажил болс­ныг зориуд хэлмээр байна.

Өнгөрсөн хугацаанд эцэг, эх, сургууль, хамт олон, төрийн байгууллагууд хүүх­дийн дотоод ертөнц, түүний хүсэл, сонирхлыг таньж мэ­­дэхэд учир дутагдалтай бай­­жээ.

“Хүүхдээ сонсъё” аяны хүрээнд хүүхдүүд эх орныхоо төлөө, өөрсдийнхөө эрх аш­гийн төлөө, хүрээлэн буй орчин, сурч боловсорч байгаа хүрээлэлдээ ямар үнэлэлт дүгнэлт өгөх хүсэлтэй явд­гийг нь илчилсэн гэх зэрэг тодорхой бодит үр дүнд хүрсэн.

Энэ аянд 21 аймаг, нийс­лэлийн есөн дүүргийн хүүхэд багачууд хамрагдлаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын өнцөг булан бүрт хүрч, ажиллахыг зорьсон.

-Хүүхэд, багачууд юу хүсч мөрөөдөж байна. Тэд­ний санал хэр далайцтай байв?

-Энэ аяны хүрээнд 10831 санал, хүсэлт ирсний 256 нь Засгийн газ­рын 11-11 мэдээллийн тө­­вөөр дамжсан. Мөн 2327 нь асуумж, 7048 нь ярилц­лагаар, 1200 нь зурган хэл­­бэрээр санал бодлоо илэр­хийлсэн байсан.

-Үүнийг дотор нь ангил­бал хүүхдүүдэд тул­гамд­даг нийтлэг асуудал юу байв?

-Тийм ээ. Санал хүсэлт илгээсэн хүүхдүүдийн 25 хувь нь эрхээ хамгаалуулах, сурч боловсрох аюулгүй орчин, чөлөөт цагаа өнгө­рүүлэх газар байхгүй та­лаар дурдсан байсан. Мөн судалгаанд Монгол орон даяар боловсролын салбарт хүмүүжиж буй сурагчдад гарын авлага, арга зүйн материал, зөвлөмжүүд дутагдаж байгааг санал асуулгын 21 хувь нь хэлсэн.

 Түүнчлэн, багш, сурган хүмүүжүүлэгч дутагдалтай байгааг 21 хувийн санал бүрдүүлж байгаа. Мөн “Хүүхдээ сонсъё” аяны сэдвийн нэгийг хөндсөн асуудал нь хүүхдэд зориулсан хөгжил хамгаалал, нийгмийн үйлчилгээний чанар муу бай­гааг хэлж байлаа. Үлдсэн таван хувь нь хүүхдийн бай­­гууллагын ажилтнуудыг бэлт­­гэх мэргэжүүлэх, давтан сур­гах тогтолцоо үгүйлэгдэж бай­гааг онцолсон байсан.

-Судалгаа юу хэлж байна вэ?

-Бид бүхнээс хүүхэд бага­чуудын талаар нэн даруй эхлүүлэх ажлуудын гол чиг, замыг зааж өгсөн гэж хэлж болно. Эмчийн хэлээр бол бид хүүхдүүдээ “чагналаа”. Одоо оношоо тогтоочихсон учир цаг бага алдаж, төлөвлөсөн ажлуудаа явуулж эхэлсэн.

-Энэ аяны хүрээнд олон асуудал хөндөгджээ. Хам­гийн түрүүнд хөндөж хийх ажил юу байх вэ?

-Хүүхдийн дуу, хоолойг өөрөөс нь сонсч чадсан явдал бол том ахиц. Тэдний урд тулгарсан асуудал юу байна гэдгийг судалгаа шууд харуулсан. Бидний үл анзааран өнгөрөх зүй­лүүдийг хүүхэд өөрсдөө хэлж, үнэн бодит байдлыг дуул­галаа. Тиймээс хүүх­дийн төлөө юу хийх ёс­той, юу дутагдаж  байгааг

Хүүхэд хүүхдээ сонсоё аян Дархан-Уул аймаг

судал­гааны дүнгээс олж харсан.

Юуны түрүүнд, эрх баригчид хүүхдийн эсэн мэнд, аюулгүй амьдрах, ая тухтай орчин бүрдүүлэх, хүүхдэд учрах дарамт, элдэв эрсдэл, хүчирхийлэл, хүүхдийн тэв­чишгүй хэлбэрийн хө­дөлмөр, хараа хяналтгүй хүү­хэд, халамж үйлчилгээ, онц­гой байдлын үеийн бэлэн байдал, цахим мэдээллийн суваг болон телевизийн сөрөг нөлөө, гадны соёлын нөлөө, довтолгоон зэргээс хүүхдийг даруй хамгаалах хэрэгтэйг сануулж байна.

 

 Онцолбол, гадны соёлын нөлөө, шашны “довтолгоо” зэрэг нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн  байгаа юм. Үүнд хамгийн ихээр нэр­­вэгдсэн нийгмийн дав­хар­гаар хүүхдүүдийг нэрлэж бай­на. Үүнээс өгсүүлээд цаг алдалгүй шийдвэрлэх олон асуу­дал хөвөрч байгаа.

-Хүүхэд багачууд ор­хигдсон байжээ?

-Тийм ээ. Бид эх орны хөг­жил, нийгмийн дунд шат­ны ажилгүйдэл, тэдний орлого гэхчлэн өдөр тутмын эрсдлийг хэлж, ярьсаар манай улсын хөгжлийн үнд­сэн гарц хүүхэд гэдгийг мар­таж орхижээ. Тэдэнд хэ­тэрхий хайхрамжгүй, анхаа­­рал сул тавьж байс­наа­раа бид өөрсдөө буруутай. Тиймээс хүүхдийн төлөө гэсэн санал, чиглэсэн ажил бүр үнэ цэнтэй.

-Энэ зорилго биелэхэд аян хэрхэн тус нэмрээ өгч чадах бол?

-Бид аяны хүрээнд олон чухал санал, санаачилга дэв­шүүлсэн. Тухайлбал, “Зөв хүүхэд” хөтөлбөртөө эрүүл чийрэг, эрдэм номтой, эх орон, гэр бүлдээ хайртай, түүх, соёл, өвөг дээдсээрээ бахархдаг өв тэгш иргэнийг бэлтгэн, нийгэмд хүлээлгэн өгөх зорилго тавьсан.

-Хүүхдийн төлөө чин зүрхтэй байгууллага, хувь хүн танай газартай хамт­ран ажиллах болов уу. Энэ талаар танай газ­рын бодлого, цаашдын тө­лөвлөгөөнд тусгагдсан зо­рилго бий юу?

-Одоогоор бидэнд “Хүүх­дийн төлөө” гэх эрхэм зо­­рилгод нэгдэхээс өөр зорилго байх ёсгүйг онцлон тэм­дэглэмээр байна. Гэрэлт ирээдүй болсон хүүхдийнхээ төлөө төрийн байгууллага, төрийн бус хэмээн ялгавартай хандсан байдлаар асуудалд оролцох ёсгүй. Ийм байж болох ч үгүй. Хүүхдийн асуудлаар бизнес хийдэг бай­дал олширсон. Тэдний эрх, асуудлаар “ашиг со­нир­хол” хийх нь байж бо­ломгүй зүйл. Иймэрхүү нөх­цөл бай­дал, хандлагатай тул­гарвал манай байгууллага эрс ший­дэмгий тэмцэнэ гэд­гийг хүмүүс ойлгоосой.

Бид ажлаа зөвхөн ха­раа хяналтгүй, өнчин хүүх­дүүдийг асрахын  тулд гэлт­­гүй жинхэнэ утгаараа “Хүүх­­дийн  төлөө”  бүх талаар ажил­ладаг газар болохын тө­лөө, үүнд хүрэхийн тулд бод­лого, шинэчлэлт хийхээр ажиллаж байна.