Хүн амын хөгжил, нйигмийн хамгааллын сайдын мэндчилгээ
С.Эрдэнэ: Хүн амын хөгжил, нйигмийн хамгааллын сайд
2012.12.14

Хүн амын хөгжил, нйигмийн хамгааллын сайдын мэндчилгээ

"Хуухэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын шинэчлэлд хамтдаа" Үндэсний чуулганд оролцогчдод

"Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын шинэчлэлд хамтдаа" Үндэсний чуулганд оролцож буй хүүхэд, гэр бүлийн байгууллагын ажилтан, багш, сурган хүмүүжүүлэгчид, хамтран ажилладаг олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын зочид төлөөлөгчид Та бүхэнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын нийт ажилтан, албан хаагчдынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Шинэчлэлийн Засгийн газраас хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудлыг онцгойлон авч үзэж, өөрийн үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хүүхэд, гэр бүлийн талаарх шинэчлэлийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газраас зохион байгуулж буй Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын шинэчлэлд хамтдаа " Үндэсний чуулган нь улс орны ирээдүй болсон хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлыг гэр бүлийн хөгжилд суурилсан бодлогын хүрээнд шинээр авч үзэхдээ нэн тэргүүнд хүүхдийн өмнө учирч буй аливаа эрсдлийг бууруулах, хүүхэд ээлтэй, аюулгүй орчинд өсч хүмүүжих, амъдрах нөхцлийг бүрдүүлэх асуудалд анхаарал хандуулж, энэ чиглэлээр баримтлах шинэчлэлийн бодлого, зарчмыг хамтрагч талуудын оролцоотойгоор тодорхойлж буйгаараа онцлог юм.

Монгол Улсын өнцөг булан бүрээс хуран цугларсан хүүхдийн төлөө ажилладаг та бүхэн бидний гэрэлт ирээдүй болсон хүүхдийн сайн сайхны төлөө төрийн нэрийн өмнөөс ажиллаж буй буянт үйлсийн эзэд билээ.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд Та бүхний арвин их ажлын туршлага, сэтгэл зүтгэл, санал санаачилга нэн чухал гэдгийг энд онцлон тэмдэглэж, ажлын амжилт хүсье.

Даяаршиж буй нийгэмд Чингэс хаанаар овоглосон Монголын тумний үр сад дэлхийн дахинд өөрийн оюун ухаан, мэдлэг чадвараараа гайхагдсан шинэ үеийн иргэд болон төлөвших учиртай.

Хамтдаа хүчирхэг Монголын өөдрөг ирээдүйг бий болгоцгооё.

Гүнээ хүндэтгэсэн,

ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД

С.ЭРДЭНЭ