2012.12.18

Ч.Сайханбилэг гишүүн цалингийн зээлээрээ хүүд тусаллаа

Нэр нэгтийн амь нэг гэсэн үгтэй. Өнөөдөр УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг нэр нэгт амидаа М.Сайханбилэгт тусламжийн гараа сунгалаа.

Өчигдөр ньюс.мн мэдээллийн сайтад “Ихрүүдийг авраач гуйя” гэсэн нийтлэл тавигджээ.  Ихрүүдийн нэг Сайханбилэг хүү 45 хоногтойдоо цөсний төрөлхийн битүүрэлтэй гэж оношлогдон, 55 хоногтойдоо хагалгаанд оржээ. Нэг жилийн хугацаанд нийт таван удаа хагалгаанд орсон байна. Хүүд яаралтай элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байгаа бөгөөд эмчилгээний төлбөр нь нийт 150 сая төгрөг болох ажээ. Тиймээс өнөөдөр Ч.Сайханбилэг гишүүн хүүгийн аав, эгч хоёртой уулзан таван сая төгрөгийг хандив болгон өглөө. Тэрээр цалингаа зээлж аваад ийнхүү хүүд тусалжээ. Түүнээс гадна Харилцаа холбооны зохицуулах газар болон Мэдээлэл шуудан харилцаа холбооны газрын удирдлагуудтай уулзаж хүүд туслахыг уриалсан байна.

Хандивын данс:ХААН БАНК

  • Төгрөгийн данс 5027641507, Долларын данс 5027641518


Холбоо барих утас:95905130, 95125895, 95970711