Гэр бүл дэх хүүхдийн хүчирхийллийн хууль байгаа ч хэрэгжүүлдэггүй байна
2013.05.14

Гэр бүл дэх хүүхдийн хүчирхийллийн хууль хэрэгжихгүй байна

Монгол Улсад одоо мөрдөгдөж байгаа эрүүгийн хуулиар хүүхдээ зодож, шийтгэж, зүй бусаар харьцаж байгаа эцэг эхчүүдийн эцэг эх байх эрхийг нь хасахаар заасан байдаг. Харин өнөөдрийн хувьд хэрэгжилт хангалтгүй байна.

УИХ дахь эмэгтэй гишүүд санаачлан хүчирхийллийн эсрэг болоод гэр бүлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар айл гэрт үйлдэгдэж байгаа хүчирхийллийг бууруулж болно гэж үзэж байна. Эрүүгийн хуулиар эцэг эх, хүүхдүүдийн харилцааг зохицуулах нь учир дутагдалтай.

Эрүүгийн хуулиар эцэг эх, хүүхдүүдийн харилцааг зохицуулах нь учир дутагдалтай.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: “Өнгөрсөн долоо хоногт хүний эрхийн үндэсний комисс, хүчирхийллээс хамгаалах төвийнхөн бидэнтэй уулзсан. Гэр бүлийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тухай хууль гэсэн хоёр чухал хууль дээр бид ажиллаж байгаа.

Мөн Засгийн газраас санаачилж байгаа багц хуулинд чухал заалтууд орж байгаа” гэлээ. Эмэгтэй гишүүд энэ чуулганы хугацаанд хуулиудын өөрчлөлтийг хэлэлцэн, соёрхон батлуулахын төлөө ажиллах юм байна.