5 жилд 4300 хүүхэд хүчирхийлэлд өртжээ
Судалгаагаар сүүлийн таван жилд 4000 гаруй хүүхэд гэмт халдлагад өртжээ. Тэдний 60 орчим хувь нь гэмтэл бэртэл авч, 10 хувь нь амь нас нь эрсэдсэн байна. Эдгээр хэргүүд ихэвчлэн гэр бүлийн хүрээнд болж далд хэлбэрээр газар авсаар байгаа нь судалгаагаар тогтоогджээ.
Мөн өсвөр үеийнхэн зам тээвэр, сургуулийн орчинд осолд өртөж бэртэх нь олширчээ. Тиймээс ХАХНХ-ын яамнаас цогц бодлого боловсруулахаар болжээ.
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг ХАХНХ-ын яамнаас гэр бүлд суурилсан үзэл баримтлалаар боловсруулж байгаа.
Гэмт халдлагад өртсөн хүүхдүүдийн 60 хувь нь гэмтэл бэртэл авч, 10 хувь нь амь нас нь эрсэджээ.
Гэр бүл гэж хүний хөгжлийн анхдагч орчны хувьд хүүхдийн хөгжил хамгааллын асуудалд гэр бүлийн гишүүн бүрийн үүрэг оролцоо, хариуцлага, хамтын ажиллагаа мэдээлэл солилцох, хүүхдийнхээ давуу талыг эцэг эх бүр хэрхэн яаж дэмжин хамтарч ажиллах, цаашид хүүхэдтэйгээ хамтран зөвшилцөж шийдлийг хэрхэн гаргах талаар хөгжлийн цогц бодлого боловсруулах зорилго бол Хүүхдийн үндэсний чуулганы гол хэлэлцэх, гаргах шийдвэрийн үндсэн асуудал гэлээ.
Яамны зүгээс гэр бүл, хүүхдийн талаар хууль тогтоомжуудад үнэлгээ дүгнэлт хийж зарим заалтыг өөрчилхөөр ажиллаж байна.