Эх үрсийн баярыг угтан Хүүхдүүд өөрсдийнхөө асуудлаар чуулна
УИХ-ын Гишүүн, Хүн амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Сайд С.Эрдэнэ
2013.05.16

Эх үрсийн баярыг угтан Хүүхдүүд өөрсдийнхөө асуудлаар чуулна

Эх үрсийн баяр удахгүй болох гэж байгаатай холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Хүүхдийн чуулганг ойрын өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

Сүүлийн үед хүүхдийн эрх маш ноцтойгоор зөрчигдөх болсон өнөө үед цаг үеэ олсон чуулган болно хэмээн найдаж байгаагаа зохион байгуулагч нар илэрхийллээ.

Мөн чуулганы үеэр ганц хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлыг хэлэлцээд зогсохгүй, дотоод гадаад улсад үрчлүүлж байгаа  хүүхдүүдийн эрх ашгийг бас хөндөж ярина гэв.

Энэхүү чуулганы талаарх зарим нэг мэдээллийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ 15:00 цагт мэдээлэл хийх юм байна.