Сайд нар шинэсэн төгөл байгуулах ажлын эхлэлийг тавилаа
2013.05.13

Шинэсэн төглийн суурийг тавилаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд Д.Тэрбишдагва, БОНХ- ийн сайд С.Оюун нар өнгөрсөн бямба гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шинэсэн төгөл байгуулах эхлэлийг тавилаа.

Монголчууд бүх нийтээр мод тарьсан энэ өдөр нийслэлийн ногоон байгууламж 20 мянга гаруй модоор хүрээгээ тэлсэн байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж өнөөдрийн байдлаар нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг эзэлж байна. Нийтдээ 906 га талбайтай энэ хүрээлэнгийн 50 га газрыг одоогийн байдлаар моджуулаад байна.