2013.02.15

Инженерийн шугам сүлжээ байгуулах төлөвлөгөө боловсруулав

Улаанбаатар хотыг хөгжүүлэх бодлогын гол хэсэг нь инженерийн шугам сүлжээг шинэчлэн, байгуулах юм. Энэ хүрээнд хэд, хэдэн ажлыг хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, одоо байгаа эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, цаашид шаардагдах хэрэгцээг хангах аж.

Мөн дэд бүтцийн хангамжид сэргээгдэх эрчим хүчийг, төвлөрсөн буюу хэсэгчилсэн тогтолцоог хослуулан хэрэглэх зарчмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн байна.

Гэхдээ бүгдийг шинээр байгуулах төсөв хөрөнгөгүй тул хуучирч ашиглалтын хугацаа дууссан байгууламж, шугам сүлжээг засварлах, үнэ тарифыг өөрчлөн менежментийн тогтолцоог сайжруулах, дулаан, цахилгааны эрчим хүч үйлдвэрлэл, хангамжийн эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт техник технологи, хэрэгслийн хэрэглээг дэмжиж ажиллахаар болжээ.