Дэлхийн шилдэг таван нийслэл
Нийслэл гэдэг үг нь эртний Грекээр “Амьдралын жам” хэмээх үгээс гаралтай юм. Томоохон улс гүрнүүд нийслэлийн хэв маягт их хожуу орсон гэдэг. Дэлхийд хамгийн эртний нийслэл бол Английн нийслэл Лондон хэмээгддэг.
Энд хамгийн анх удаа суурин байшин барилга баригдаж хамгийн анхны их, дээд сургууль баригдсанаараа дэлхийн хамгийн эртний нийслэлийн тоонд зүй ёсоор орсон байдаг. Доорх нийслэлүүд нэгээс хоёр удаа газар нутгаа өөрчлөн, нийслэлийн нэрээ нэгээс дээшгүй удаа өөрчилж байсан юм.
Тайваны нийслэл Тайпэй хот
Тайвань хотын нийслэл Тайпэй хот 1968 онд энэхүү нэрээ авч байсан түүхтэй юм. Тайван бол амтлаг хөнгөн зууш, түргэн хоолны баялаг нутаг юм.
Анх 1925 онд суурий нь тавьж байсан. Тайвань бол Номхон далайн эрэг дагуу сунаж тогтсон арал улс юм. Тайваны нийслэл Тайпэй хот бол Азийн өнгө төрхийг шингээсэн орчин үеийн хотын зохион байгуулалт бүхий “ногоон” хот юм.
Тухайлбал Тайпэй хотод жилийн арванхоёр, нэг, хоёрдугаар саруудад харьцангуй хүйтэн сэрүүн уур амьсгалтай байх нь эх газрын эрс тэс хуурай уур амьсгалтай бидний хувьд дасан зохицоход нэлээд бэрхшээлтэй байдаг байна. жилийн тав, зургадугаар сард хамгийн ихээр хур тунадас унадаг. Бусад улс орны жишгийн адилаар нийслэл Тайпэй хот бол хамгийн хожуу үүссэн нийслэлээр ордог.
Одоогоор дэлхийн хамгийн амар таван улсаар 2009, 2010 онуудад НҮБ-аар тодорч байсан Нийслэл юм.
Тайваны ихэнх орон сууц, сургуулийн цахилгаан хэрэгсэл нь Америк, Япон стандартын дагуу 110 вольт байх ба ханын цахилгааны оролт нь мөн л дээрх улсын стандарттай байдаг.
Солонгосын нийслэл Сөүл хот
Солонгосын нийслэлийг өмнө нь Тагу хэмээх нэртэй байсан. 2007 онд Сөүл нийслэлийн байршлыг өөрчлөхөөр олон удаа Солонгосын газар нутгуудаараа судалгаа хийсэн ч Сөүлийнх шиг тэгш газар уснаас хол, Солонгосын хамгийн том Хан гол урсдаг нутаг дэвсгэрийг олох хэцүү хэмээн энэхүү газраасаа нүүгээгүй байна.
Хоёр Солонгосын дайны уршигаар Тагу нийслэл байраа өөрчлөн одоогийн энэхүү газартаа Сөүл хэмээх нэрийн доор оршин байгаа юм.
Өмнөд Солонгос, албан ёсоор Бүгд Найрамдах Солонгос Улс нь Солонгосын хойгийн өмнөд хагаст орших Дорнод Азийн улс юм. Хойд талаараа Умард Солонгостой хиллэдэг ба баруун зүгт Шар тэнгисийн цаана Хятад, зүүн зүгт Япон тэнгисийн цаана Япон улсууд ойр байрладаг. Өмнөд Солонгосын хамгийн том хот нь нийслэл Сөүл юм. Энэ улс нь эх газрын болон халуун орны чийглэг уур амьсгалтай, дийлэнхдээ уулархаг тогтоцтой 99,392 ам дөрвөлжин километр, бараг 50 сая хүнтэй. Солонгос орон (Умард болон Өмнөд Солонгос хамтдаа) эртний иргэншилт нутаг бөгөөд нийтийн тооллын өмнө 2333 онд анхны төрт улсаа үүссэн гэж үздэг. Шилла улс нь 668 онд нөгөө хоёр улсаа (Пэкчэ ба Кугурё) нэгтгэн Нэгдсэн Шилла улсыг байгуулсан байна.
Өдгөө худалдааны ардчилсан чөлөөт байгууллагаар ДНБ-ээр дэлхийд 12 дугаарт (Азид 4 дэх) дэд эрэмбэлэгдэх хөгжингүй орон болсон.
Улмаар Курё ба Чусонь улс байгуулагдан, 1910 онд Солонгосын эзэнт улс мөхөх хүртэл нэгдсэн улс болон оршин тогтнож байв. 1910-1945 онд Японы хаант улсын эзэмшилд орж, 1945 онд Дэлхийн II дайн дууссаны дараа Солонгос үндэстэн нь ЗСБНХУ, АНУ улсуудад захирагдаж ар, өвөр болон хоёр хуваагдсаны тул 1948 онд Бүгд Найрамдах Солонгос Улс болон тусгаар тогтносон байна. Өмнөд Солонгос бол хагас ерөнхийлөгчийн засаглалтай, ардчилсан улс бөгөөд эдийн засаг нь асар хурдацтай өссөн юм.
Экспортод чиглэсэн эдийн засагтай учраас аж үйлдвэрлэлийн цахилгаан бараа, хагас дамжуулагч, гар утас, роботын технологиүд нь өндөр хөгжсөн. Дэлхийд хөлөг онгоц үйлдвэрлэлээрээ тэргүүн байрт, ган хайлуулалтаараа эхний гуравт, автомашин үйлдвэрлэлээрээ эхний тавд багтана. Өмнөд Солонгос нь Эдийн засгийн худалдаа, аж үйлдвэр, хөнгөн үйлдвэрийн байгууллага, дэлхийн худалдааны байгууллага болон Их 20 зэрэг олон улсын холбоодын гишүүн орон.
Японы нийслэл Токио хот
Токио бол улсын нийслэл, дэлхийн хамгийн олон хүнтэй хотын бөөгнөрөл болох өргөн Токиогийн гол хот гэгдэнэ.
Токио, албан ёсоор Их Токио нь Японы 47 мужийн нэг юм. Засгийн газрын болон Эзэн хааны ордон байрладаг тул албан ёсоор зарлаагүй ч Японы нийслэл хэмээн нэрийдэх болсон. Засаг захиргааны хуваарийн бус, уламжлалт Японы найман бүс нутгийн нэг болох Канто бүсийн зүүн өмнөд талд байрладаг. Хотын өөртөө засагладаг 23 онцгой эрхт дүүрэг болон баруун талын 39 дүүргүүд нийлж, 1943 оноос хотожсон Их Токио муж болон өөрчлөн байгуулагджээ.
Токио 1.479 их наяд америк доллараар хэмжигдсэн 2008 оны худалдааны ардчилсан чөлөөт байгууллагаар тэгшитгэсэн ДНБ-ын хэмжээгээрээ Нью-Йорк хотын дараа дэлхийд хоёрт эрэмбэлэгдэх том эдийн засагтай хот ба Fortune сэтгүүлээс зарладаг дэлхийн 500 том компанийн 47 нь төвлөрдөг хот болно.
Онцгой дүүргүүдэд найман сая, муж даяар 13 сая гаруй хүнтэй.
Японы засаг захиргаа Токио хотыг нүүлгэн шилжүүлэх талбай хайх ажилд орох гэж байгаа гэнэ. Хэрэв Токио хүчтэй газар хөдлөлтөд өртөж, Засгийн газар ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд ийм арга хэмжээ авахаар болсон байна. Японы парламентад 50 мянга гаруй хүн шинэ хот байгуулах тухай хуулийн төслийг бэлтгэж эхэлсэн тухай мэдээлж байна. Барилгын ажил 2012 оны сүүлээс эхлэнэ. Өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар л гэхэд Японы эрэг хавиар 6.1 баллын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн юм. Газар хөдлөлтийн тандалт хийж байдаг төвийнхөн хүчтэй газар хөдлөлтийн улмаас цунами дэгдэж болзошгүй хэмээн эмээж байна.
Английн нийслэл Лондон хот
1965 оноос эртний Лондон хот нь 32 жижиг дүүрэг болон хуваагдаж, төрөл бүрийн эдийн засаг, санхүүгээр ноёрхох болсон.
Лондонгийн газруудын жагсаалтад төв Лондон, дотоод болон гадаад Лондон багтана. Лондонгийн газар нутгийг олон удаа дүүргүүдэд хувааж байсан. Тосгоны нэрийг сүмийн харъяат нутгууд болон хот, дүүргүүдийн албан ёсны бус нэр өгч байсан. Орон нутагт нэрүүд нь өөр өөрийн гэсэн өвөрмөц шинж чанарыг үлдээн уламжлагдан үлдсэн байдаг. Гэвч ихэнх нэр нь орчин үед албан ёсных биш болсон байдаг. Хэдий тийм боловч
Дэлхийн гурван том эдийн засгийн төвийн нэг нь Лондон хотод байдаг. Үүнд Зээлийн банк, Олон Улсын бондын байгууллага мөн гадаадын арилжаа, менежмент, гадаадын үнэт цаасны худалдааны сангууд багтана. Гол тэргүүлэх эдийн засгийн төв нь металлын арилжаа. Үүний хамгийн том нь алтны зах зээл юм. Мөн эвдэрсэн усан онгоцны зах, гадаадын банк, хөрөнгө оруулалт хийсэн байшин бусад төвүүд орно. Хот нь өөрийн гэсэн бие даасан статустай.
Баруун Лондонд их тансаг, мөн үнэтэй, хувийн газрууд бий. Жишээ нь, арван сая фунт стерлингийн үнэтэй Netting Hill, Knightsbridge болон Chelsea нэртэй үл хөдлөх хөрөгнүүд байдаг.
Лондонгийн шинэ эдийн засаг нь хотыг зүүн зүгийн газар нутгийг арилжааны төвд Canary Wharf гэдэг цогцолбор ноёрхдог. Бусад бизнесүүд нь City of Westminster, UK’s national government, хотод байрладаг. Хаант улсын Засгийн газар нь Westminster Abbey-д байдаг. Лондонгийн баруун хэсэгт зугаа цэнгэлийн газар, дэлгүүр ихтэй. Oxford гудамж, Leicester талбай, Covent цэцэрлэг, Piccadilly цирк байдаг.
Төв Лондонд байдаг Royal Borough of Kensington болон Chelsea хөрөгнүүдийн дундаж үнэ нь 894,000 фунт стерлинг байдаг. Лондонгийн зүүн муж нь Зүүн Лондон ба Зүүн дагавар хотуудаас бүрддэг. Зүүн дагавар хот нь гадаадын цагаачид амьдардаг хамгийн ядуу дүүрэг болох Лондон усан онгоцны зогсоол юм. Зүүн Лондонгоос эртний үйлдвэрийн хөгжлийг харж болох бөгөөд одоо 2012 оны Олимпийг зохион байгуулах болсонтой холбогдуулан London Riverside ба Lower Lea Valley хэегүүд ордог Thames Gateway-ийг дахин сэргээн босгон хөгжүүлсэн байна.
Италийн нийслэл Ром
Итали улсын нийслэл нутгийн талбай болон хүн амын тоогоороо улсынхаа хамгийн том хот.
Италийн нийслэл Ром хот нь 1752 онд анх одоогийн байрлаж байгаа газар нутагтаа суурьшан юм. Ром нь Италийн засаг захиргааны нэр зүйлчлэлээр Лацио муж, түүн доторх Ром аймагт харьяалагдах нэгэн суурин юм. Муж, аймгийн Засгийн газар энд төвлөдөг. Бусдаасаа хамгийн том бөгөөд ганцаараа Нийслэл Ром гэж нэрийдэгдэх, бас өөртөө засах зарим эрхтэй байдаг.
Нийслэл Ромын 1,285.3 км дэвсгэр нутагт 2012 оны байдлаар 2.78 сая хүн аж төрөн сууж байна. Ромд шавж байрласан дөчөөд суурин байдаг ба одоогоор энэ суурин мужуудад амьдрах хамгийн боломжгүй газар нутаг хэмээн тэмдэглэгддэг. Энэхүү Ром хотын бөөгнөрөлд гурван мянган км нутаг, 3.2-3.8 сая хүн багтах анхны төлөвлөгөөтэй байдаг. Ром хот Италийн дунд бие, Терриний тэнгист гарах баруун эрэгт байрладаг. Хотын төвөөр Италийн гурав дахь урт гол Тибер урсдаг. Дунд нь нэг арал бий.
Ром нь Дэлхийн нийслэл, Үүрдийн хот, Долоон гүвээний хот Хот гэсэн нэрүүдтэй байсан.
Олон зуун жилийн туршид барууны соёл иргэншлийн төв байсан бөгөөд Католик сүмийн төв байрладаг газар юм. Ром хот дотор тусгаар тогтносон Ватикан хот улс оршдог. Өнөөгийн Ром хот нь орчин үеийн бөгөөд олон үндэстэн амьдардаг газар юм. Европын холбоонд аялал жуулчдынхаа тоогоор гуравт ордог бөгөөд соёл урлаг, улс төрийн нөлөө ихтэй хот юм. Фиумичино дахь олон улсын нисэх буудал нь Италидаа хамгийн томд тооцогддог бөгөөд Италийн хамгийн том 100 компанийн төвд байрладаг.
Мөн Enel, ENI, Telecom Italia гэсэн дэлхийн хамгийн том 100 компанийн гурвынх нь төвүүд байдаг. Ром хот нь дэлхийн хоёрдугаар дайнд харьцангуй бага өртсөн цөөн хотуудын нэг учраас төв хэсэг нь сэргэн мандалтын үеийн болон баррока маягийн үзэмжтэй. Ром хотын түүхэн төв хэсэг нь Дэлхийн өв хэмээн Юнескогоор тэмдэглэгджээ.