Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл
2013.04.24

Энэ эрчээрээ ажиллана

Хотын мээр ч гадуур явган явж, тохижилтын ажилтай танилцаж байгаа аж. Төрийн ордны зүүн талд олон жил нурсан балгас гэж хэлүүлж байгаа Сүхбаатар хэвлэх үйлдвэрийн гадуурх хашааг замтай тулган барьсныг буулгаж явган хүний зам тавьж байгаатай Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл өчигдөр танилцаж явахад нь цөөн асуултад хариулт авчээ.

-Гадаадын том зочид ирнэ гэхээр л их цэвэрлэгээ хийгээд, гудамж зам талбайгаа засаад явахаар нь больчих уу?

-Гадаадын том зочдод зөвхөн зориулж тохижилтын ажлыг хийж байгаа юм биш ээ. Хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах, тохижуулах ажил гурван үе шаттай хэрэгжүүлнэ.

11 дүгээр сард болох Нийслэлийн баярыг угтан гуравдах шатны тохижилтын ажлыг хийнэ.

Эхний ажил нь ардчилсан орнуудын нийгэмлэгийн төлөөлөгчид ирэх үеийг угтан тохижилтын ажлыг явуулсан. Энэ хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлыг дуусангуут Улсын баяр наадмыг угтан хоёр дахь шатны аян эхэлнэ.

-Энэ бүх ажлыг хийгдсний дараа хот ч өөр болох юм байна гэж ойлгож болох уу?

-Өнгөө засна гэдэгт итгэлтэй байна. Зөвхөн тохижилт төдийгүй гэр хорооллыг хэсэгчилсэн дахин төлөвлөлт хийж бүтээн байгуулалтын дорвитой ажлыг эхлүүлнэ. Хотын бүтээн байгуулалтын ажил эхлээд байгаа.

Бүгдээрээ цэвэрхэн, тохилог сайхан хотод амьдаръя л даа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.