Л.Болд сайд ардчиллыг төлөвшүүлэх тухай семинарт үг хэлэв
Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Соёл, иргэншлийн холбооны тавдугаар чуулга уулзалтын хүрээболж буй "Ардчилал, хүний эрхийн боловсролоор дамжуулан ардчиллыг төлөвшүүлэх нь" сэдэвт семинарт оролцлоо. Тэрээр ардчиллын боловсролын ач холбогдол, энэ хүрээнд манай улсын явуулж буй бодлого, түүний дотор НҮБ-ын Ерөнхий ассамблейн ардчиллын Боловсролын талаар баталсан тогтоол, ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хүрээнд хийж буй ажлуудын талаар үг хэлсэн байна. Семинарт Бангладешийн Гадаад харилцааны сайд Дипю Мони, Испанийн Соёл иргэншлийн асуудал эрхэлсэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Эрнандез, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал асан, Энхтайвны соёл сангийн ерөнхийлөгч Ф.Мэйор болон судалгааны байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөгчид өрөлцөж санал солилцжээ.