"Дэлхийн эдийн засгийн уур амьсгал наашилсан ч нар гарах өдий байна"
Давосын дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт (ДЭЗЧУ)-ын талаар Гадаад харилцааны сайд Л.Болдтой ярилцлаа.
-Давосын дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт энэ жил ямар онцлогтой болсон бэ? Энэ чуулга уулзалтад оролцсон хүний хувьд дэлхийн эдийн засгийн төлөв, цаашдын чиг хандлага ямар байх нь гэж Та бодож байна вэ?
-Энэ удаагийн чуулга уулзалт өмнөхөөсөө хавьгүй өөдрөг уур амьсгатгай боллоо. Энэ нь Евро бүсийн өрийн хямралын хамгийн хүнд үе өнгөрсөн, мөн АНУ санхүүгийн хямралд орохоос сэргийлж чадсантай холбоотой. Өнгөрсөн оны чуулга уулзалтаар еврогийн валютын холбоо задарч болзошгүй гэсэн айдас давамгайлж байсан. Евро бүсийн орнууд хамтын хүчээр үүнээс сэргийлж чадлаа. Гэхдээ энэхүү өөдрөг уур амьсгалаас гадна дэлхийн эдийн засаг эмзэг хэвээр байгаа нь Давосын чуулга уулзалтаас мэдрэгдэж байсан. Олон улсын санхүүгийн зах зээлийн байдал сайжирсан ч эдийн засгийн бодит секторт хараахан нөлөөлөөгүй байна. Хямралаас сэргийлсэн ч суурь асуудлууд шийдэгдээгүй хэвээр. Чуулга уулзалтын үеэр нэгэн эдийн засагчийн хэлснээр "цаг агаар бага зэрэг дулаарсан ч, нар гарах өдий байна".
Эдийн засгийн уур амьсгал сайжирсанд дэндүү санаа амарч, шинэчлэлийн үйл хэргээ сааруулж болохгүй хэмээн олон улсын санхүүгийн байгууллагын удирдлага, олон улсын шинжээчид чуулга уулзалтын үеэр улс орнуудад анхааруулж, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлийг үргэлжлүүлэх учиртайг онцолж байв. "Тайвширч болохгүй" гэж Олон улсын вапютын сангийн дарга Кристин Лагард чуулга уулзалтын үеэр удаа дараа анхаарууллаа.
-Монгол Улсыг сурталчлах сэтгүүл, материалыг чуулга уулзалтад оролцогчдод тараасан. Манай улсын эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын таатай орчин зэрэг нь олон улсын анхаарлыг их татах болсон.
"Хямралын уур амьсгал намжсан нь бид хямралын өмнөх шигээ аяглаж болно гэсэн үг биш" хэмээн чуулга уулзалтад оролцогчид сэрэмжлүүлж байв. Энэ бол чуулга уулзалтаас гарсан гол санаа юм.
Цаашдын чиг хандлагын хувьд дэлхийн эдийн засаг зогсонги байдлаас аажмаар гарч, энэ болон ирэх жил илүү хурдацтай сэргэх төлөвтэй байна. Олон улсын валютын сангийн тооцоогоор, дэлхийн эдийн засаг энэ жил 3,5 орчим хувиар өснө. Энэ нь өнгөрсөн оны 3,2 хувнйн өсөлтөөс ялимгүй их байна.
Дэлхийн эдийн засаг хоёр өөр хурдаар, тухайлбал шинээр хүчирхэгжиж буй орнуудын эдийн засаг өндөр хурдтай өсч, харин өндөр орлоготой орнуудын эдийн засгийн өсөлт удаан байгаа нь чуулга уулзалтаас мөн ажиглагдсан.
-Давосын чуулга уулзалтын үеэр ОХУ-ын эдийн засгийн төлөвийг судалсан хөндлөнгиин шинжээчдийн үнэлгээг танилцуулсан. Үнэлгээгээр тус улсын эдийн засаг хямралд өртөж болзошгүй байгаа. Хойд хөршийн эдийн засгийн энэхүү таагүй байдал манайд хэрхэн нөлөөлөх бол?
-Миний бие ОХУ-ын хөгжлийн чиг хандлагыг хэлэлцсэн ДЭЗЧУ-ын нэгдсэн хуралдаанд оролцсон. ОХУ-д тулгамдсан асуудал байгаа, ялангуяа засаглалтай холбоо бүхий асуудал байгааг судалгаа харуулсан. ОХУ эдийн засгаа төрөлжүүлэхэд түлхүү анхаарч байгаа нь нэгдсэн хуралдаанаар харагдсан. ОХУ эдийн засагтаа бүтцийн өөрчлөлт хийж, эмзэг байдлаа даван туулна гэдэгт бид итгэлтэй байна.
-Давосын түншлэлийн хүрээнд бие даасан шинжээчдийн баг Монголд ажиллаж, 2030 онд Монголын хөгжлийн төлөв ямар байх талаар судалгаа гаргахаар болсон тухай манай мэдээллийн хэрэгслээр уламжилсан. Энэ талаар Та юу хэлэх вэ?
-ДЭЗЧУ-ын бие даасан шинжээчдийн баг Монголын нийгэм, эдийн засгийн талаар судалгаа гаргахаар ирэх гуравдугаар сард манай улсад ирж, Монголын эдийн засгийн ээлжит чуулганы үеэр 100 хөрөнгө оруулагч, сэтгүүлч, нийгмийн зүтгэлтнүүдээс ярилцлага авна.
Энэ судалгаа нь есдүгээр сард зохион байгуулах "Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт ба Монгол Улсын стратегийн яриа хэлэлцээний арга хэмжээ"-ний үеэр лавлах тулгуур материал болох учиртай юм.
-Давосын чуулга уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яамнаас Хурдацтай хөгжиж, дэлхийн анхаарлыг татаж буй Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах зорилтоор тусгай хэвлэл тараасан. Чуулганд оролцогчид Монголын талаарх мэдээллийг хэр сонирхож байна вэ?
-Монгол Улсыг сурталчлах сэтгүүл, материалыг чуулга уулзалтад оролцогчдод тараасан. Манай улсын эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын таатай орчин зэрэг нь олон улсын анхаарлыг их татах болсон тул Давосын чуулганд оролцогчид Монголын талаарх мэдээллийг их сонирхож байсан. Ийнхүү сонирхож байгаа нь Давосын чуулга уулзалтаар тогтмол зохион байгуулдаг "Моngolia night" хүлээн авалтын үеэр мөн харагдсан. Энэ онд л гэхэд манай хүлээн авалтад 360 гаруй зочин оролцлоо. Тэдний дунд Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Х.Курода, Олон улсын улаан загалмай, хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гелета, Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн ерөнхий захирал М.Дахинден, "Арева" группийн ерөнхийлөгч Л.Урсель, Бахрейний газрын тосны корпорацийн захирал Шейх Салман Аль Халифа, "Сredit Suisse" банкны дэд ерөнхийлөгч К.Вагнер, "СNBС international-ийн дэд ерөнхийлөгч Ж.Касей, Харвардын их сургуулийн Жон Кеннедийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуулийн декан Д.Эллвүүд Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Штиглиц Тони Блейрийн албаны дарга доктор С.Криесел зэрэг нэртэй хүмүүс байлаа. Хүлээн авалтын үеэр тэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзсан.
-Улаанбаатарт ирэх есдүгээр сард болох чуулга уулзалтын ач холбогдол, үр дүн ямар байх бол?
-"Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт ба Монгол Улсын стратегийн яриа хэлцээний арга хэмжээ" (World Есоnomic Forum Моngolia Strategiс Dialogue Еvent) олон талт дугуй ширээний уулзалтаар манай улсын эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, хэтийн төлөвийг хэлэлцэх юм. ДЭЗЧУ-аас ийм төрлийн дугуй ширээний уулзалтыг энэ онд Москвад зохион байгуулсан бөгөөд Москвагийн уулзалтын үр дүнг Давосын 2013 оны чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Улаанбаатарын дугуй ширээний уулзалтын дүнг мөн 2014 оны Давосын чуулга уулзалтын үеэр Монголын асуудлаарх нэгдсэн хуралдаанаар танилцуулах юм.
Ийнхүү Улаанбаатарын дугуй ширээний уулзалт нэг талаас манай бодлого боловсруулагчид олон улсын нэр хүндтэй шинжээчдийн санаа оноог сонсох, хамтдаа шийдэл боловсруулах, нөгөө талаас манай бизнес, хөрөнгө оруулалтын орчны талаар гадаадын улс орон, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад зөв ойлголт өгөх ач холбогдолтой.