Монгол бол жин өгсөж гадныхантай харилцдаг улс юм
УИХ, Засгийн газрын гишүүн, Гадаад Харилцааны сайд Л.Болдтой уулзаж ярилцлаа.
-Таны хувьд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан, одоо Гадаад харилцааны яамыг толгойлж байна. Ингээд үзэхээр та бол аюулгүй байдал, гадаад харилцаа, батлан хамгаалах гэсэн гурван солбицолд нэгдсэн, бодит дүгнэлт өгөх хүний нэг. Монгол Улсын сул тал нь хаана байна гэдгээр яриагаа эхэлье.
-Өнгөрсөн хугацаанд, ялангуяа ардчилал, шинэчлэлээс өмнө Монгол Улсын сул тал бол байршил, бусдаас хараат байдал байсан. Харин энэ сул тал нь өнөөдөр Монгол Улсын давуу тал болж өөрчлөгдсөн. Бид бүрэн утгаараа бие даасан улс болсон. Ингэснээрээ бид хоёр хөрштэйгөө харилцаагаа тэнцвэртэй хөгжүүлэх, гуравдагч хөршийн бодлогоо амжилттай явуулах гээд олон шинэ сорилтууд тулгарч байгаа. Тэгэхээр тухайн нөхцөл байдалд өөрийгөө авч явах чадвараа улам бүр сайжруулах тал дээр анхаарах, үүнийгээ хэзээ ч сул тал болгож болохгүй гэж энэ асуултад хариулах нь зүйтэй болов уу.
-Хамгийн сүулд "Нью-Йорк таймс" сонин Монголын талаар гаргасан нийтлэлд Монгол Улс бол байршлын хувьд хараалтай, баялгийн хувьд ерөөлтэй гэж бичсэн байсан.
-Тийм ээ. Гудамжинд нэг дээрэмчин явж байлаа гэхэд мөнгөтэй хүн л түүний хараанд өртөнө. Монгол Улс бол баялгаараа бүхий л ашиг сонирхлын огтолцол дээр байна. Энэ нь биднээс давуу талаа жинхэнэ утгаар нь өөрийнхөө хүчин чадал болгох өөр томоохон бодлого шаардаж байгаа юм,
-Таны хувьд Монгол Улсын гадаад харилцаа хэр тэнцвэртэй байна вэ?
-Өнөөдөр ингээд харахад тэнцвэр ямар нэг байдлаар алдагдсан байна.
-Гадаад харилцааны сайд гэхээр хумүүс нэг талаар нийцтэй байхыг, төвийг илэрхийлэхийгхүсэмжилдэг. Танд нийцтэй бус байдлаар илэн далангуй байдлаар шүүмжлэх сэдэв байдаг уу. Яагаад гэхээр та саяхан гадаадад Монголыг төлөөлөн суугаа Элчин сайд нарыгхулээн авч уулзах үеэрээ гадаад харилцааг шинэчлэх, шинэ хандлагаар хандах хэрэгтэй болжээ гэсэн?
-Наад зах нь гэхэд гадаад харилцаа гэхээр дан гадаадынхантай харилцдаг гээд ойлгочихсои байна. Үүнийг бол би ерөөсгөл гэж үзэж байгаа. Монголын гадаад харилцаа гэдэг нь Монгол Улсын иргэдийн гадаад харилцаа байхгүй юу. Гадаад харилцааны яам бол зөвхөн тэрийг нь зохицуулагч, туслагч. Тиймээс иргэн бүр өнөөдөр Монгол Улсаа төлөөлж байгаа. Иргэн бүр элчин сайд, Гадаад харилцааны яамнаас томилөгдон ажиллаж байгаа элчин сайд бол иргэндээ туслагч, үйлчлэгч, зохицуулагч.
-Аль нэг гадаад оронд манай элчин сайдын яам байлаа гэж бодоход гадаадын иргэд төв хаалгаар нь ордог. Харин Монгол Улсын иргэд арын хаалгаар нь орж гэрлэлтээ бүртгүүлэх, хүүхдээ бүртгүүлдэг гэх мэт. Энэ болж байгаа юм уу?
Монгол Улсын иргэд чухамдаа гол хаалгаар нь ороод, би эх орондоо ирж байна гэж хандах хэрэгтэй, Дээр үөд байгуулсан ЭСЯ байршил сайтай, тухайн үөдээ алсыг харсан, сүрхий дипломатууд ажилладаг байсан. Харин сүулийн үед байгуулсан. Жишээ нь Швед, Австри дахь манай элчин сайдын яамдуудын байршил манайхаар бол Дамбадаржаад байх жишээтэй. Тайландад би ЭСЯ-аа хайгаад олохгүй байх жишээтэй. Бас сая Ерөнхийлөгч Польшид айлчлахад ЭСЯ хотын захад нэг айлын ерөөнд байна. Энэ байдлаасаа болоод дандаа гадуур ресторанд уулзалт ярилцлагаа хийж байна гэх мэт, Иймэрхүү зүйлийг бид өерчлөх ёстой, Энэ бүгд дээр шинэчлэлүүд хэрэгтэй.
-Манай улсын гадаад харилцаа улам бүр өргөжиж буй энэ үед хууль бусаар гадаадад амьдарч байгаа, хууль эрхзүйн мэдлэггүйнхээ улмаас хэрэг төвөгт холбогдож байгаа иргэдээ хамгаалах талаар ямар ажил хийгдэх вэ?
-Миний түрүүнд дурдсанчлан иргэдийг төлөөлөх эрх ашиг гэдэгт маш олон багц асуудал багтаж байгаа юм. Нэгдүгээрт, энэ сайхан баялагтай, бүрэн эрхт тусгаар улсын иргэн аль ч улсад чөлөотэй зорчих ёстой. Болж өгвөл бүх улсад визгүй зорчих ёстой. Үүний төлөө бид томоохон өөрчлөлт хийнэ. Гэхдээ үүнээс өмнө нийгэм хүнд хэцүү байх үед гадаад руу гараад олон жил амьдарчихсан, визний хугацаа дуусчихсан, хууль бус нэр зүүчихсэн, их бага хэмжээгээр асуудалд орчихсон олон иргэний эрх ашиг бий. Эдгээрийг хууль ёсны болгох, эх орондоо зохих дэмжлэгтэйгээр буцааж авчрах, янз бүрийн хуулийн асуудлаар шахаанд орсон бол эрхзүйн туслалцаа үзүүлэх зэргээр ажиллана. Энэ нь бидний ажлын бас нэг үр дүн байх болно.
-Гадаад харилцаанд гарсан нэг ахиц бол Монгол Улс ЕАБХАБ-ын гишүүн болсон явдал. Энэ байгууллагын гишүүн болсноор манай улсын иргэд гуравдагч улс орон руу визгүй зорчих боломж эрх зүйн хүрээнд нэмэгдэх үү?
-Аюулгүй байдлыг хангах үүрэг оролцоо, ач холбогдлоороо НҮБ-ын дараа орох байгууллага бол ЕАБХАБ. Үйл ажиллагаа нь 1975 онд Хельсинкийн процессоос анх эхэлсэн. Тухайн үедээ капиталист, социалист гэх том хуваагдлыг дайны байдлаас салгаж, өөр өөрийн гольдрилоор хөгжих замыг нь олгосон, энэ том эв нэгдлийн явцыг эхлүүлсэн байгууллага шүү дээ. Тэр үеэс эхлэн үйл ажиллагаагаа өргөжүүлж, өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлээд явж байна. Моигол Улс ч гэсэн энэ том давалгаанд хамт явж байгаа. Бүрэн эрхт гишүүн болсноор бидэнд маш том хамтын ажиллагааны талбар нээгдэж байгаа.
Монгол Улс Азийн орон. Гэхдээ ардчиллаас хойш л Азийн улсуудаа нээсэн шүү дээ, Өмнө нь бараг Вьетнам руу л Оросоор дамжиж нисдэг байсан. Нөгөө талдаа Монгол Улс Европын орон зайд илүү татагдсан орои хэвээрээ. Европ бол манай аюулгүй байдал, хамтын ажиллагаа, ирээдүйн хөгжлийн том бүс. Түүнээс бид хэзээ ч салж болохгүй. Манай олон зуун иргэд Европт боловсрол эзэмшсэн, Тэдгээрийн үр хүүхэд өиөөдөр Европын олон оронд ажиллаж амьдарч, томоохон хамтын ажиллагаа явж байгаа, Энэ бүхэнд тус байгууллагын гишүүнээр элссэн явдал эөрэгээр нөлөөлнө.
-Монгол Улс Ардчилсан өр» нуудын хамтын нийгэмлэгийг даргалж байгаа, энэ талаар таны бодол..
-Энэ бол идэвхитэй гадаад бодлогын үр дүн, 20 жилийн өмнө Монгол Улс Хойд Солонгос шиг л хаалттай улс байсан. Өнөөдөр өдий хэмжээнд хүрчихсэн, НҮБ-ын хамгийн чухал байгууллагуудын нэгийг тэргүүлчихсэн байна. АОХН Гадаад харилцааны сайд нарын хурлаа дөрөвдүгээр сарын 29-нд Улаанбаатарт хийнэ. Тэр үед олон орны сайд нар, зарим орны төрийн тэргүүн ирнэ. АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Байден хэлж байсан. Танай Монгол Улс боксын рингэнд жин ахиулж тоглодог шиг Монгол Улс бол өөрөөсөө илүү жинд тоглодог улс юм гэж байсан нь надад сайхан санагдаж байсан.
-Саяхнаас Элчин сайдууд шинээр томилогдож, зарим иь эгүүлэн татагдаж байна. Ер нь Элчин сайдуудын үүрэг оролцоонд бодлогын хүрээнд шинэчлэгдсэн, нэмэгдсэн зүйл байна уу. Элчин сайд нар хавсран суугаа улсдаа иргэддээ хүрч ажиллаж чадахгүй байна гэх шуүмжлэл дагуулдаг. Үүнд хэр анхаарч байна вэ. Мөн манай улсаас ЭСЯ байгуулж амжаагүй, гэхдээ байгуулах шаардлагатай ямар улсууд байна вэ?
-Бидний зүгээс буцаж ирж буй Элчин сайд нарын ажлын тайланг нухацтай хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгч, явж буйг нь бас нарийн шалгуураар томилж байгаа. Улсаа төлөөлж буй Элчин сайд бүрт мэргэжлийн, хэлний өндөр шаардлага тавьж байна. Түүнчлэн, Элчин нарт үүрэгт ажлаасаа гадна иргэд рүү чиглэж, тэдний эрх ашгийг хамгаалах, иргэддээ илүү хүрч ажиллахыгчиглэл болгосон.
Мөн суугаа орныхоо Монгол Улстай харилцах уламжлалт харилцааг илүү урагшлуулах, шииэ түвшинд гаргах чиглэлээр шинэлэг үүрэг өгч байгаа. Хавсран суугаа орны тухайд саяхан миний бие нэг тушаал гаргасан. Нэг Элчин сайдад хэлбэр төдий олон улс хавсруулдаг, гэтэл хавсарсан орондоо очиж ажиллах зардал мөнгө, нөхцөл боломж, судалгаа механизм ч байдаггүй. Тиймээс хавсруулахдаа аль болох хил залгаа, очиж ажиллах боломжтой орныг сонгох шийдвэр гаргасан. Цаашид зардал мөнгийг нь төсөвт тусгана, тавих шаардлагаа ч өндөржүүлнэ.
Үүнтэй уялдуулж хэлэхэд манай улс НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаатай байхыг эрмэлздэг. Гэхдээ эдгээрийн 100 орчим улстай харилцан ЭСЯ нээх шаардлагагүй. Өмнө нь энэ бүх орныг бас нэг Элчин сайдад хавсруулаад хэлбэр төдий явж ирсэн. Үүнийг бид НҮБ дээр төвлөрүүлэхээр болсон. НҮБ-ын суурин төлөөлөгчөөр сууж байгаа хүн тухайн улсынхаа Гадаад харилцааны сайдын дараа орох топ дипломат байдаг. Манайд гэтэл тийм биш, хамгийн жижиг ЭСЯ-ныхаа дараа ордог статустай явж ирсэн. Үүнийг өөрчилж, олон улсын жишигт нийцүүлэн, ЭСЯ харилцан байгуулах шаардлагагүй бүх улс орныг НҮБ-ын дэргэдэх суурин төлөөлөгчдөө хариуцуулсан. Шаардлага гарвал бид хаа байсан арлын орон руу биечлэн очилгүй, НҮБ-ын дэргэдэх суурин төлөөлөгчөөрөө дамжуулж харилцах боломжтой болж байгаа юм. Хавсран суугаа орны асуудал дээр иймэрхүү шинэчлэл хийж байна.
Ер нь цаашид ЭСЯ-аа зайлшгүй нэмэх шаардлагатай орнууд бий, Жишээ нь, НҮБ-ын гишүүн хамгийн олон улс оршдог тив бол Африк. Гэтэл Африк тивийн ямар ч улсад манай ЭСЯ байхгүй. Египетэд байдаг ч тэр нь Арабын улс. Өмнөд Африк бол дэлхийд эдийн засгийн өсөлтөөр тэргүүлж байгаа орнуудын нэг, дээрээс нь уул уурхайн хегжил гээд манайд хэрэгтэй олон салбарын туршлагатай, Энэ утгаараа бид өмнөд Африкт ЭСЯ-аа байгуулах шаардлагатай. Латин Амөрикт Кубыг эс тооцвол ЭСЯ байхгүй, Гэтэл Латин Амөрик дэлхийн эдийн засгийн өсөлтийг авч рваа, том зах зээл бүхий бүс нутаг. Тиймээсбид Бразильд ЭСЯ-аа нээх хэрэгтзй, Зуүн Өмнөд Азийн хувьд Вьөтнам, Лаос зэрэг оронд байгаа ч хоёр талын нэлээд өргөн харилшаа бүхий Индонезид ЭСЯ байхгүй байх жишээтэй. Энэ мэтээр ойрын хугацаанд цөөн тооны ЭСЯ-ыг шинээр нээх шаардлагатай. Үүний хажуугаар манай иргэд өргөнөөр зорчдог, шууд нислэгтэй, олөн талын харилцаатай томоохон хотуудад консулын газар байгуулах хзрэгтэй. Энэ чиглэлээр бид асуудлаа УИХ-д оруулна.
-Монголыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа. Хорөнгө оруулалтад ГХЯ ямар үүрэг оролцоотой байдаг вэ, ГХЯ-аар дамжиж хандсан, хөрөнгө оруулсан улсорон, аж ахуйн нэгж байдаг уу?
-Монгол Улсын хууль тогтоомжийн хурээнд аль ч улсын гадаадын хөрөнгө оруулалт нээлттэй, Ер нь гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг Эдийн эасгийн хөгжлийн яам хариуцдаг. Гэхдээ ГХЯ-нд гадаад эдийн засгийн харилцаа хамаарч байгаа. Энэ нь юу гэсэн уг вэ гэхээр, бид ямар нэг хөрөнгө оруулалтын төсөл бариад явахгүй. Харин Монгол Улсад хөрөнгө оруулах таатай нөхцлийг бүрдүүлэхийн тулд юуг анхаарах, хөрөнгө оруулалтын тэнцвэржүүлэлтийг хангаж байна уу угуй юу, улс орныхоо нэр хунд, имижийг өргөхийн тулд юу хийх. Монгол Улс эдийн засгийн болоод эрхзүйн тогтвортой орчинтой улс гэдгийг нотлохын тулд ямар олон улсын гэрээ конвенцид элсэх ёстой зэрэгт ГХЯ анхаарч ажилладаг. Улс орныг зөвхөн баялгаар нь хэмжих эрсдэлтэй. Тиймээс ард түмний аж байдал, зах зээлийн багтаамж, дэлхийд нэртэй томоохон сулжээ комланиуд орж ирсэн байдал зэргийг хөрөнгө оруулагч сайтар анхаардаг. Тиймээс гадаад харилцааг эдийн засагжуулахад хийх юм их байна.
-Саяхан дэлхий нийтийг хамарсан томоохон чуулга уулзалтууд болж өнгөрлөө. Тухайлбал, Давосын чуулга уулзалт, Мюнхений бзга хуралд та оролцсон. Эдгээр арга хэмжээн дээр авч хэлэлцсэн дэлхий нийтийн асуудлууд, эдгээр арга хэмжээнүүдийн онцлог болон Монгол Улсын оролцооны талаар?
-Жил бүрийн эхээр болдог хоёр томоохон арга хэмжээ байдаг. Нэг нь ойрын жилүүдийн, ялангуяа тухайн жилийн эдийн засгийн хөгжлийн чигийг тодорхойлдог Давосын чуулга уулзалт. Энэхүү арга хэмжээнд дэлхийн нөлөө бүхий 1000 улстөрч, 1000 компани болон нийгмийг тодорхойлогч хүрээний 1000 төлөөлөгч гээд нийт 3000 орчим төлөөлөгч оролцож зөвлөлддөг, Чуулга уулзалтын хүрээнд олон салбар хуралдаанууд, уулзалтууд зохион байгуулагддаг. Мэдээж эдгээр арга хэмжээнүүд чухал үр дүн өгдөг. Энэ удаагийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид оролцсоноороо онцлог байлаа. Маш олон хуралдаан уулзалтуудад оролцож Монгол Улсын байр суурийг илэрхийллээ.
Монгол Улсын өмнөх оролцоо хязгаартай байсан бол энэ удаад Монгол Улс чуулга уулзалтын хүрээнд болсон бүхий л арга хэмжээнд оролцож байр сууриа илэрхийлэх боломжтой байсан. Хамгийн чухал үр дун бол саиамж бичиг байгуулсан явдал юм. Дзэрх санамж бичгээр Давостой төстэй ийм бага хурлыг Монголд зохион байгуулахаар тохирсон.
Ирэх есдүгээр сард Улаанбаатар хотноо Монголын цаашдын хөгжлийн сценари гэсэн сэдвийн дор энэхүү бага хурлыг хийж ур дүнг нь ирэх жилийн эхээр болох Давосын ээлжит чуулга уулзалтын салбар хуралдаанаар хэлэлцүүлэх юм. Эл арга хэмжээ бол хөрөнгө брсгох асуудлыг шийдэх нэг өрга зам юм. Дэлхийн эдийн засгийн дийлэнх хувийг бүрдүүлдэг 1000 компани эдийн засгийн хөгжлийг юунд чиглүүлэх, хаана хөрөнгө оруулах төлаар дүгнэлт гаргадаг. Давосын чуулга уулзалтын үөэр зохион байгуулсан Монголыг сурталчлах арга хэмжээ маш үр дүнтэй болж Монголын 400 орчим компани идэвхитэй оролцсон нь дэлхийн томоохон бизнес хүрээнийхэнд Монголын талаар эөрэг мэдээлэл өгсөн гэж үзэж байна.
Хоёр дахь том арга хэмжээ нь улс төр, аюулгүй байдлын асуудлыг авч хзлэлцдэг Мюнхөний бага хурал юм. Энэ удаад мөн л рекорд тогтоож нийт 90 гаруй улс орон оролцсоноос 70 орчим улс орон сайд, түүнээс дээш шадар сайд, ерөнхий сайд, ерөнхийлөгчийн түвшинд оролцлоо. АНУ-ын Дэд ерөнхийлөгч үндсэн илтгэлийг тавьсан. Энд зөвхөн улс төр, аюулгүй байдал яригддаг. Давост бүхэл бүтэн хотыг эзэлдэг учраас 3000 төлөөлөгчийг багтаадаг бол энд зөвхөн 300-гаар хязгаарлагддаг. Тийм учраас хүссэн орон болгон энэхүү бага хуралд орж чаддаггүй. Энд Монгол Улсыг урьж оролцуулна гэдэг нь Монгол Улсын байр суурь өссөний илэрхийлэл юм. АНУ-ын Дэд ерөнхийлөгч, Израилийн Шадар сайд зэрэг олон албаны хүмүүстэй уулзлаа.
Нэг дор олон ажил бүтээх сайхан бололцоо гарсан. Ярилцсан гол сэдэв нь дэлхийн эдийн засаг, үнэ ханш зэрэг олон асуудалд нөлөөлөл үзүулж буй зөрчилдөөнтэй газрууд болох Сири, Мали, Ираны цөмийн хөтөлбөр зэрэг асуудлыг шийдвэрлэх арга зам, түүнчлэн дэлхийн улстөр, геополитикт эргэлтийн шинжтэй өөрчлөлтүүдииг авчирч байгаа эрчим хүчний бодлогын асуудал зэрэг томоохон бодлогын асуудлууд байлаа. Энэ бүх уулзалт хуралдаануудад Монголын төлөө-лөгчид амжилттай оролцоод ирсэн.
-УИХ-ын гишүүний хувьд таны санаачилсан Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийн талаар ярилцлагаа үргэлжлүүлье. Шинэчилсэн найруулгад орсон иргэдэд илүү өгөөжтэй гол өөрчлөлт нь юу вэ?
-Арван жилийн өмнө иргэн бүрт газар үнэгүй өгнө гээд хууль гарчихсан байгаа. Гэвч нийт иргэдийн 93 хувь газраа аваагүй байгаа. Газраа авсан долоон хувь нь л Монгол Улсын иргэнд оногдсон том боломжоо эдэлж байна. Иймээс газраа авах хамгийн шударга зарчим хэрэгтэй байгаа юм. Хуучйн хуулиараа явах юм бол танилтай, мөнгөтэй хүнд л газар олдоно. Тэгвэл газрыг тийм хунд өгч яах юм. Үнэхээр, ядарсан хүмүүстээ эхний ээлжинд газраа өгнө л дөө. Энэ бол өргөн хурээнд сайн ярилцаж, хамгийн зөв шийд гаргах естой асуудал. Газар бол Монголын хамгийн гом баялаг. Бид хэнээс ч асуухгуй, хэнээс ч гуйхгүйгээр хуулийи дагуу иргэддээхүртээнэ. Ингэснээр Монгол Улсын иргэн бүр өөрийн гэсэн өөрийн гэсэн өмчтэй, амьдралын баталгаатай болсөн цагт бидний яриад байгаа эдийн эасгийн өөрчлөлтүүд шийдэгдэнэ.
Яг одоогийнх шиг ээлж цараатай өгье гэвэл жил болгон хүн амын тав, арван хувьд нь өлголоо гэхэд 10, 20 жилийн хугацаа шаардагдахаар байна, Тэгэхээр иргэндээ газар өмчлөх эрхийн сертификатыг иь гаргаад өгчихьө. Гаэрыг эргэлтэнд оруулах асуудлыг тэр сертификатаараа зохицуулъя. Өөрөөр хэлбэл газрын харилцаа Монгол Улсын иргэнаэр дамжиж үүсдэг байх тогтолцоонд орно. Газрыг иргэидээ л өгнө, харин гадныханд хориотой байгаа.
Нэгэнт иргэндээ газар агч байгаа учир өгсөн даруй л тодорхой үнэлгээтэй болно. Хэдэн зуун саяар үнэлэгдэнэ, Мөн бид хотоос зайтай байх тусам авах газрынх нь хэмжээ нэмэгдэхээр ярьж байгаа, Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж саяхан Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд оролцохдоо маш тодорхой санал дэвшүүлсэн. Тухайлбал, өмчлөх газрын хэмжээ гурван шатлалтай байгааг таван шатлалтай болгох санал хэлсэн. Хууль санаачлагчийн хувьд би ийм саналыг хүлээн авах боломжтой гэж үзэж байна. Тэгэхээр энэ хотын төвлөрөл байхгүй болно биз дээ. Энэ бол 1990 онд иргэн бүрт эрх чөлөөг нь өгсөнтэй тэнцэх хэмжээний том хувьсгал юм. Ийм чухал хуулийн төслийг бид олон нийт, мэргэжлийн хүмүүсийн оролцоотой өргөн хэлэлцүүлэгт тулгуурлан хэлэлцэх учиртай. Цаашдаа ийм хэлэлцүүлгүудийг Байнгын хороо, ажлын хэсгийн түвшинд зохион явуулахаар төлөвлөж байгаа. Төслөө бид өмнө нь танай сониноор дамжуулан олон нийтэд хүргэсэн, зарим чухал санаа оноо ч ирж байгаа. Ерөнхий сайдын дэргэдэх Газрын шинэтгэлийн үндэсний хорооны ажлын албанаас гэхэд л өвөлжөө, хаваржааны доорхи газар, хүнсний ногооны талбай, нийтийн орон сууцны газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх үндэслэлийг боловсруулан бас ирүүлсэн.
-Та энэ хууль боловсруулж байгаа үзэл санаагаараа батлагдаад гарна гэдэгт хэр итгэлтэй байна вэ?
-Улстөржинө гэдэг хэцүү юм байна. Манайх бол бодитой сөрөг хүчин цөөнхтэй. Мэдээж тэд олонхийн гишүүдээс оруулж байгаа асуудалд шүүмжлэлтэй ханддаг. Гэхдээ газрын асуудал дээр улстөржиж байгаад би маш харамсч байгаа. Монгол Улсын иргэн улсдаа газартай байхад улс төо хэрэггүй юм. Үүн дээр цөөнх ч гэсэн хамтраад, дэмжээд явах ёстой байх гэж бодож байна. Жишээлбэл, 500 иргэний авсан газартай тэнцэх газарт хороолол барья гэж бодож байгаа бол 500 иргэнээсээ л газраа ав. Хэн нэг албан тушаалтнаас биш. Ийм л байдлаар хууль гарах ёстой гэж бодож байгаа. Гаргахын төлөө эцсээ хүртлээ үзнэ дээ. Тийм ч амархан биш байхаа. Баян Монгол төслийг аваад үзье л дээ. Энэ бол триллион ам.долларын төсөл. Иргэн бүрт хуваахаар сая сая ам.доллар оногдоно. Иргэн бур ямар ч байсан хувьцаа гар дээрээ авчихсан. Энэ процесс эхэлчихсэн: Одоо бидний гаргах дараагийн хууль бол иргэдийнхээ энэ хувьцаат компанийн зохион байгуулалтыг шинэ шатанд гаргах юм бол бүх стратегийн ордуудаас иргэн бүртээ хувьцаа эзэмшүүлэх болно. Ингэснээр саятан тэрбумчуудын орон болох анхны бөгөөд, цорын ганц боломж бүрдэж байгаа юм.
-Та сая яриандаа Баян Монгол төслийн талаар дурдлаа. Энэ төслөөе бид ямар үр дүнг хүлээж болох вэ?
-Би 2004-2008 онд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга байсан. Энэ хугацаанд миний боловсруулсан гол гөсөл бол тухайн үед манай намаас боловсруулсан Эрдэнийн хувь буюу байгалийн баялгийг иргэндээ хүргэх зорилт бэйсан. Үүн дээр ажиллах үүрэг даалгаврыг тухайн салбар, баялгийг хариуцаж байсан агентлагийн даргын хувьд авч ажиллаж байсан. Энэ төсөл олон триллион ам.долларын үнэлгээтэй байсан. Өнөөдөр дэлхийн бүх хэвлэлээр бичиж байна.
Монголын 5-6-хан орд триллионоос дээш ам.долларын үнэлгээтэй байгаа, Ямар баян улс вэ, иргэн бүр долларын саятан байна гэж бичээд байна шүү дээ. Үунийг л тухайн уед гаргаж ирсэн юм. Өнөөдөр үүнийг хүн болгон хүлээн зевшөөрлөе. Тухайн үөд бүтэхгүй, худлаадээд л байсан, Тухайн үөд иргэн бурт 40 сая төгрөг гэхэд тийм юм байхгүй гээд байсан. Өнөөдөр нөгөө үнэлгээ нь 400 сая төгрөг болсон байна гээ нь 400 сая төгрөг болсон байна шүү дээ.
Цөөхөн хэдхэн ордын хувьд авч үзэхэд шүү дээ, Их баялгаасаа иргэн бүртээ хүртээдэг баялгийн санг тэр үед бид "Баян Монгол корпораци" гэж нэрлэж байеан, одоо оронд нь "Эрдэнэс Монгол" компани ажиллах нь ажиллаж байгаа. Эргээд энэ бол Эрдэнэтийн ехөм, Эрдэнэт дэргэдээ баахан жижиг уйлдвэр байгуулж байсан. Тэдгээр нь ашигтай, өшиггүй нь мэдэгдэхгүй тараад алга болдог. Одоо бид Эрдэнэс Оюу толгой, ЭрдэнэсТаван толгой гээд Эрдэнэс Монголоо эадлаад эхэлсэн. Ингэж болохгүй, Бодлөгө маш тодорхой байх ёстой, Мэдээжхэрэг эхний шатанд Рио Тинто ч юм уу . компанитай гэрээ хийнэ. Маш хатуу хэлэлцээр хэрэгтэй, байр сууриа хатуу баримтлаж, ард иргэдэдээ ашгийн дийлэнх хувийг өгөх зэргээр энэ том компаниудтай хамтарч цааш явах хэрэгтэй. Харин үүний хажуугаар бид Эрдэнэс Монгол, Баян Монгол төслөө хэрэгжүүлэх юм бол ерөөсөө Монгол Улс бүхэлдээ дэлхийн маш том уул уурхайн компани болчихож байгаа юм.
Түүний эзэмшигч нь Монголын ард түмэн. Хэн ч үүнтэй маргаж чадахгүй, хэн ч үунийг давж дийлж чадахгүй. Хэний ч туслалцаа хэрэг байхгуй. Арван жилийн дараа бид өөрсдөө ордоо илрүүлнэ, хөгжүүлнэ, өөрсдөө ашгаа хүссэнээрээ өөрийн хэрэгцээнд зарцуулна. Эргээд улсаа хөгжүүлнэ. Энэ л концепци юм. Өнгөрсөн хугацаанд эмнөх Засгийн газар, МАН бэлэн мөнгө тараана гэсэн учраас энэ төслийг хагас хэрэгжуулээд, хагас зөвшөөрөөд нэг орд дээр 1072 хувьцаа зарлаад, эргээд хэрэгжуүлэхдээ огт еөр хэлбэрээр хэрэгжүүлсэн болохоор ард иргэд эргэлзээд байгаа юм. Энэ бүгдэд хариу өгөх хуулийн төсөл бол миний санаачилсан Баянмонгол компанийн тухай хуулийн төсөл юм. Даваа гаригт манай намын бүлэг хэлэлцээд дэмжсэн. Энэ хаврын чуулганы үеэр ярилцах трмоохон сэдвийн нэг байх биз ээ.