Л.Гантөмөр: Багш нарын сургалтын арга зүй, шинэ технологийг бүртгэнэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрөөс тодруулга авлаа.
-Өнөөдөр Монголын багш нарын 47 дахь өдрийн баярын арга хэмжээ болж байна. Тиймээс багш нартаа хандаж үг хэлэхгүй юу?
'-Юуны өмнө өнөөдөр уулзаж мэндчилгээ хүргэж чадаагүй ахмад, доктор, профессор багш нартаа багш нарын баярын халуун мэндийг хүргэж байна. Өнөөдөр бид багш нарын баярын 47 дахь өдрийг тэмдэглэхдээ зөвхөн баш нартаа хүндлэл үзүүлж баяр хүргэхээс гадна ажил хэрэгч мэндчилгээ хүргэхийг зорьсон. Тиймээс ч зорилгоо биелүүлж Шинжлэх ухааны сангийн нээлтээ давхар хийлээ. Энэхүү технологийн сан нь монголын мянга мянган багш нар өөртөө хадгалж байдаг аргачлалуудыг технологийн санд бүртгүүлж патент, гэрчилгээ авч олон түмэндээ хүргэх боломжийг нь бүрдүүлж байна. Технологийн санд одоо- гийн байдлаар 20 орчим арга зүй технологийн шинэ саналууд бүртгэгдсэн. Үүний дөрвийг нь өнөөдөр танилцууллаа. Энэ жил бид нэлээд том зорилго тавьж байгаа.
Дөрвөн жилийн хугацаан дахь боловсролын шинэчлэл тэр дундаа чанарын шинэчлэл хийхдээ олон зорилтууд дэвшүүлж байна. Тийм ч учраас бид хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэсэн маш том зорилго тавьсан байгаа. Зорилгоо биелүүлэхийн тулд 30 мянган багш бүгдээрээ оролцох шаардлагатай юм. 30 мянган багш нараа бид арга зүйн технологийг нь үнэлэхээс гадна ажиллах орчныг нь бүрдүүлж өгье гэдэг санааг дэвшүүлж байгаа. Тухайн арга зүйн технологийг нь зөвхөн яаман дээр бүртгэдэг, эсвэл өөрийн сургууль дээрээ ашиглахаас илүү цаащдаа монгол, дэлхий даяар ашиглах арга зүйн технологи болон боловсрол судлалын чиглэлд манай багш нарын технологи бүртгэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Тиймээс зорилгоо биелүүлэхийн тулд бид өдөрт нэг, жилд 365 технологийг энэ онд бүртгэж олон түмэнд хүргэж технологийг нь дамжуулах зэрэг ажлыг хийнэ гэдэг мэдээллээ бүх багш нартаа өгч байна. Тиймээс ч учраас сангийнхаа нээлтийг өнөөдөр хийлээ.Үүнийг хэрэглэгч нь өнөөдрийг хүртэл мэдээллийн технологийг зөвхөн өөрөө хүлээж авдаг байсан бол өнөөдрөөс эхлээд технологийн сангийн цахим хуудас нь тухайн багш тухайн технологит орж ажиллаж, өөрийгөө сорьж боддог өөрөө тэнд ажиллаж үзээд өөрийгөө дүгнэж болдог тийм систем юм.