Цасны баярын тэмцээнд хүүхдийн байгууллагын ажилтнууд түрүүллээ
Хүүхдийн төлөө үндэсний газрын хамт олон
2013.01.29

Цасны баярын тэмцээнд хүүхдийн байгууллагын ажилтнууд түрүүллээ

Нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдрийг тохиолдуулан Хүн амын хөгжлийн яам болон яамны харьяа агентлаг, газруудын ажилтан, албан хаагчдыг оролцуулсан цасны баяр энэ сарын 26-ны өдөр Олон улсын хүүхдийн Найрамдал төвд зохион байгуулагдлаа.

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа

Цасны баярт Хүүхдийн төлөө үндэсний газар, түүний харьяа Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төв /хуучнаар Хүүхэд асран хүмүүжүүлэх төв/, Хүүхдийн хөгжил, хамгааллын төвийн ажилтан, албан хаагчид оролцсон. Хүүхдийн байгууллагын Нараа ахлагчтай “Нар” багийнхан улбар шар өнгийн хувцсаар жигдрэн “Хурдтай, хүчтэй, эвтэй” уриан дор 4 төрлийн тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэллээ.

  • Байгууллагын мэндчилгээ:1-р байр

“Би Хүүхдийн байгууллагын ажилтан” шүлэг, хүүхдийн дууны попуригаар мэндчилгээ дэвшүүлж, хүүхэд насны галт тэргээр аялахыг оролцогчдод уриаллаа.

  • Цасан дээрх хөгжилтэй буухиа тэмцээн: 1-р байр

Багаар ажиллаж, нэг алхаагаар явах, нэг хүн алдахад багийн алдаа болдог, бөмбөгөө алдахгүй хурдан явахын тулд бүх чадвараа гаргах, бие биенээсээ хамааралтай байж ялах гэдгийг биеэрээ мэдэрлээ.

  • Цасны сумо/эрэгтэй, эмэгтэй/:2-р байр

Биеэр бага ч авхаалж самбаагаа харуулж, биеэрхүү том хүнийг ч монгол мэхээр яллаа.

  • Олс таталт:1-р байр

Олс таталтын тэмцээн

Эрчүүд олонтой Нийгмийн даатгал, хүн олонтой Халамжийн газар, Сэргээн засалтын үндэсний төв, Яамны залуучуудыг харин ч нэг гуд татаад түрүүллээ.

  • Хөл бөмбөг:1-р байр

Аваргын төлөөх тоглолтод сүүлийн 30 секундэд 2 гоол дараалан оруулж дэлхийн амжилтыг эвдсэн шүү.

Хүүхдийн төлөө үндэсний газраас зарласан “Нэг нь нийтийн төлөө, нийт нь тооройн төлөө” уриатай уралдаанд хүүхдийн орчныг хүндэтгэсэн, хог хаяаагүй, ёс журамтай байсан ХАХНХЯ-ны хамт олон түрүүлж шарсан тооройгоор шагнуулсан.