Харшийн сүлд модны наадам боллоо
Харшийн сүлд модны наадам 55 дахь жилдээ зохион байгуулав
2013.01.02

Харшийн сүлд модны наадам боллоо

Улиран одож буй 2012 оны хамгийн сүүлчийн өдөр Монголын хүүхдийн ордны Харшийн сүлд модны наадам боллоо. 55 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү уламжлалт баярт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа нар оролцож, авъяаслаг бяцхан хүүхдүүдийн урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо. Тус ордны урлагийн дугуйланд суралцдаг 150 хүүхэд “Өвлийн өвгөний төрсөн өдөр” хэмээх зохиомжит тоглолтыг толилуулсан нь наадамд зочилж очсон үзэгч найзуудынх сонирхлыг ихэд татлаа.

Цасан охид, алиалагч багачууд, ойн олон амьдтын дуулж бүжиглэхийг өвлийн өвгөний хамт тухлан сонирхсон Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүүхэд багачууддаа хандаж хэлсэн үгэндээ 2013 ондоо хүүхдүүд минь эрүүл чийрэг байж, баяр цэнгэлээр дүүрэн байхыг ерөөлөө.

Мөн эрч хүчтэй байж, улам ихийг сурч мэдэж, өөрийгөө дайчлан хөгжүүлэхийг хүслээ.