Э.Бат-Үүл: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
2013.01.22

Венийн конвенцид болохоор замын хөдөлгөөний дүрмэнд заагдсан гарынхаа дагуу явна гэж заасан байдаг

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл "Еаglе" телевизээс зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцож буруу талдаа рультэй автомашиныг ням гаригт явуулахгүй байх талаар ярилцлаа. Хэлэлцүүлэгт "Үндэсний шуудан", "Өдрийн сонин", МN-25, UBS, С1, МNС болон NТ\/ телевизийн сэтгүүлчид оролцсон юм.

Э.Бат-Үүл: Бидний хувьд яагаад буруу талдаа рультэй машиныг замын хөдөлгөөнд оролцохыг нь хязгаарлах гээд байгаа юм гэдэг талаараа эхлээд хэд хэдэн үндэслэлээ сайн танилцуулъя гэж төлөвлөж байгаа. Тухайлбал, сүүлийн үед нийслэлд гарч байгаа авто ослын тоо харьцангуй нэмэгдсэн. Мэдээж эдгээр ослын дийлэнх нь хурд хэтрүүлсэн, согтуу байх үедээ машин

Сүүлийн гурван жил 28 орчим мянга осол зөрчил гарсанаас 51.6 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслүүдээс болж гарчээ

барьсантай холбоотой. Гэвч осол гаргаж байгаа шалтгаануудыг нь байр эзлүүлээд харахаар буруу талдаа рультэй автомашин дийлэнхийг нь эзэлдэг. Үүнтэй холбоотой хэдэн баримт дурдъя л даа. 2010 онд гарсан 50.2 хувь, 2011 онд 51.6, 2012 онд 59.2 гэх зэргээр буруу талдаа рультэй машинаас үүдэлтэй зам тээврийн осол дандаа өссөн байх жишээтэй. Нэг ёсондоо буруу талдаа рультэй автомашины тоо өсөх тусам зам тээврийн осол өсч байна.

Ялангуяа нийслэлийн гаднах хурдтай явдаг томоохон замууд дээр гарч байна. Энэ мэтчилэн зам тээврийн осол гарах нэг шалтгаан нь буруу талдаа рультэй автомашин болж байна. Хоёрдугаарт, замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлж байгаа байдал нь ойлгомжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, өдгөө бидний мөрдөж байгаа замын хөдөлгөөний дүрэм нь баруун гар талдаа. Мөн бүх жолооны сургалтын газрууд нь дандаа баруун гарын дүрмээр заах жишээтэй. Нөгөө талаас бид Венийн конвенцид нэгдчихсэн улс шүү дээ. Венийн конвенцид болохоор замын хөдөлгөөний дүрмэнд заагдсан гарынхаа дагуу явна гэж заасан байдаг. Тэгэхээр бид хууль зүйн талаасаа асуулдалд орчихоод байгаа юм. Гуравдугаарт, өдөрт нийслэлд 150-300  машин шинээр замын хөдөлгөөнд оролцож байна.

Энэ бол Гадаад харилцааны яамны баруун талын замыг бүхэлд д үүргэх хэмжээний тоо. Ийм хэмжээний машин өдөр бүр замын хөдөлгөөнд оролцоод байхаар зам нь ачааллаа дийлэхгуй нь тодорхой шүү дээ. Нөгөө талаас өдөр бүр Гадаад харилцааны яамны баруун тал шиг замыг өдөр бүр барьж байж үүнийг зохицуулах шаардлагатай тулгарч байгаа юм. Гэтэл бидэид тийм боломж бололцоо байна уу гэвэл байхгүй. Та нар анзаарсан бол нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэл өдрөөс өдөрт нэмэгдээд байна. Үүнээс үүдэлтэйгээр удахгүй болох Цагаан сарын баяраар бидний ярьдаг тэг зогсолт болох нь.

Мөн замын хөдөлгөөний талаар авсан багц арга хэмжээнээс хойш нийслэлд өдөр бүр 20 мянган автомашин шинээр орж ирж байна. Ингэхдээ өнөөх дугаарын хязгаарлалтын хяналтаа алдах гээд байна. Нөгөө талаас замын хөдөлгөөний талэар авсан багц арга хэмжээг авахдаа хагас бүтэн сайн өдрийг оруулаагүй. Тухайн өдрүүдэд иргэд машинаа бариад түгжрэлд яваад орно уу, гэртээ сайхан амарна уу гэх зэргээр сонголтыг нь үлдээчихсэн. Гэтэл хагас бүтэн сайн өдөр нь тэг зогсолт болдог болчихож. Энэ мэтчилэн асуудлаас болж бүтэн сайн өдөр буруу талдаа рультэй машиныг хязгаарлах гээд байгаа юм.